Орос, Казахстан, Белорус улс Гаалийн хуулийн эхийг уялдууллаа. ОХУ-ын засгийн газрын дэд сайд Игорь Шувалов энэ тухай уламжлав. Улс орнууд импортын татвараас авч байгаа мөнгийг үндэсний дансанд оруулах тухай нэн төвөгтэй асуудлыг эцэслэн шийдсэн. Үүнээс гадна эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах ажлын хүрээнд олон улсын хэлэлцээр бэлтгэх ажлын журмыг тодорхойлсон” гэж Игорь Шуваловын хэлснийг ИНТЕРФАКС агентлаг уламжлав. Эдийн засгийн нэгдсэн орон зай болох санхүүгийн төслийн дүнд Орос, Белорус, Казахстан Тусгаар улсуудын орнуудын холбооны гурван орон хожмоо улс төрийн хувьд интеграцчилагдаж болох юм. Оролцогч орнууд хөгжихөд үр нөлөөтэй, тогтвортой нөхцөл бүрдүүлэх, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх учиртай энэ төсөл 2012 оны 1-р сарын 1-нд хэрэгжих ёстой юм.