Оросын сноубордын тамирчин Екатерина Илюхина Олимпийн наадмын спортын сноубордын төрөлд мөнгөн медаль хүртлээ. Тэрээр шувтаргад голландын тамирчин Николиен Зауэрбрейээс хоцорчээ. Австрийн тамирчин Марион Кряйнер гуравдугаар байрт орсон байна. Оросын тамирчин спортын сноубордын төрөлд анх удаа олимпийн наадмаас медаль хүртлээ. Оросын биатлоны  эрэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид 4х7,5 км буухианд 2010 оны Олимпийн наадмын хүрэл медалийн эзэд болжээ. Оле-Эйнар Бьорндален тэргүүтэй Норвегийн баг алтан медаль хүртсэн нь Ванкуверийн наадмаас хамгийн дээд шагнал хүртсэн явдал юм. Оросын тамирчдаас ердөө 0,2 секундээр түрүүлсэн австрийн тамирчид олимпийн наадмын мөнгөн медаль хүртсэн байна. Оросын шигшээ баг тамирчид одоогоор 3 алт, 5 мөнгө, 7 хүрэл нийт 15 медаль хүртээд байна.