0Эрхүү хотын спортын ордонд хоёрдугаар сарын сүүлийн өдрүүдэд буриад үндэсний бөхийн 10 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн болно. “Бүргэдийн дэвэлт” хэмээн нэрлэсэн спортын энэ баяр үндэсний бөхийн уламжлалыг хөгжүүлж, хадгалах зорилготой юм. Бөхчүүд өрөхийн өмнө бүргэдийн дэвэлтээр мэндчилдэг. Урьд их тал нутгийн шилдэг цэрэг эрс жил бүрийн тэмцээнд байлдааны ур чадвараа уралдуулдаг байв. Тэмцээнийг зохион байгуулагчдын нэг Буриадын бүгд найрамдах улсын Чөлөөт бөхийн холбооны дэд захирал Ганжима Дампилова ийнхүү ярьж байна.  Бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Сагаалгана баярын өдрүүдэд зохион явуулдаг уламжлал тогтоод байна. Тэмцээний эхний өдөр бөхчүүд шувтаргын төлөө өрсөлдөнө. Хоёр дахь өдөр үнэмлэхүй аваргын төлөө гурван жинд шийдвэрлэх барилдаан болно. “Бүргэдийн дэвэлт” тэмцээнд Тува, Саха, Якут, Буриад, Өвөрбайгалийн хязгаар, Эрхүү муж, бүр Африкаас 80 гаруй тамирчин оролцоно. Мэдээж хэрэг тэмцээнд Монголын тамирчид оролцоно. Үндэсний бөх, хүрэш, хабасагай, самбо, чөлөөт болон грек-ромын бөх, жүдо бөхийн тамирчид оролцоно. Буриад бөхийн дүрэм энгийн ч, ялан түрүүлхэд бэрх хэмээн мэргэжилтнүүд ярьж байна. Их хурд, хүчтэй нь тэмцээнд түрүүлнэ. Монгол бөх Чулууны Батмөнх өнгөрсөн жилийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Тэмцээнд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна хэмээн Бүгд найрамдах Буриад улсын Чөлөөт бөхийн холбооны орлогч захирал Ганжима Дампилова тэмдэглэв. Тэмцээнд олон тамирчид оролцож багаа нь буриад бөх мөхөөгүй болохыг харуулж байна. “Бүргэдийн дэвэлт” тэмцээнд олон улсын ангиллын тамирчин их оролцдог. 2001 оны анхны аварга шалгаруулах тэмцээнд ердөө 40 залуу хурд хүчээ сорьж байсан. Тухайн үед хотын оюутны тэмцээний статустай байсан хэрэг л дээ. Одоо аварга шалгаруулах тэмцээнд орос залуус буриад, тува бөхөөс дутахгүй барилдаж байна. Бид бөхийн барилдаанаа хадгалахаас гадна бөхийн гайхалтай, сонирхолтой барилдааны хувьд үүнийг хөгжүүлэх бодолтой байгаа юм. Бөх барилдааны байлдааны хэсгийн таван тулаан аварга шалгаруулах тэмцээний шинэлэг хэлбэр юм. Буриад үндэсний бөхөөс эхтэй ганцаар халз тулалдах энэ төрөл гар, хөлөөр цохих, хоолой боож болдог байна. Үүнээс гадна үзэгчид “хээр шаах” уралдаанд хүчээ сорьж “Мянган” клубын шагнал хүртэх боломжтой. Үнэмлэхүй аварга шалгаруулах тэмцээнд ялсан гол баатарыг амьд хонь, 50 мянган рублээр шагнана. Аварга шалгаруулах тэмцээнд оролцох бүх тамирчдад амжилт хүсч, хүчтэй нь ялахыг ерөөе.  Та бүхэн Бүгд найрамдах Буриад улсын чөлөөт бөхийн Холбооны орлогч захирал Ганжима Дампиловтой хийсэн ярилцлагыг сонслоо.


0<

0сонсох

0>