Улсын Дум нефтийг дагалдаж гарч байгаа хийг практикт шатаахыг хориглосон хуулийн төслийг өнөөдөр баталлаа. Засгийн газрын боловсруулсан энэ баримт бичгийн дүнд нефтийг дагалдан гарч байгаа хий, үүнийг дахин боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд эрчим хүчний бөөний зах зээлд нэвтрэх үүдийг нээж байна. Өнөөгийн байдлаар дагалдан гарч байгаа хийг зохисгүй ашиглаж байна. Олборлож буй нөөцийн дөрөвний нэг орчмыг шатааснаас агаар мандал бохирдож, эдийн засгийн шууд хохирол дагуулж байна хэмээн хууль боловсруулагчид тэмдэглэсэн тухай Риа Новости агентлаг уламжлав. Одоо орд газрын ойролцоо нефтийг дагалдан гарч байгаа хийгээр ажилладаг хийн турбин, дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Орос улсын ерөнхийлөгч 2007 оны 4-р сард жил тутам Холбооны Зөвлөлд танилцуулдаг илгээлтдээ нефтийг дагалдан гарч байгаа хийг зохистой ашиглах арга хэмжээ боловсруулахыг засгийн газарт үүрэг болгож байсан юм.