Орос Хятадын хоорондын худалдааг өргөжүүлэхийн тулд харилцан төлбөр тооцоонд үндэсний валютаа их хэрэглэх хэрэгтэй. Синьхуа агентлагийн уламжилснаар зүүн хойд Хэйлунзян муж дахь Хятадын банкны салбарын орлогч захирал Чэнь Хуэйзюань энэ тухай мэдэгджээ. Хятад Оросын үндэснитй валютаар төлбөр тооцоо хийх ялангуяа юанийг илүү өргөн хэрэглэх нь валютын хэлбэлзэлтэй холбоотой аюулаас сэрэмжлэх боломж хятад, оросын уйлдвэруудэд олгох юм. Үндэсний валютаар банк хоороондын төлбөр тооцоо хийх орос-хятадын механизм 2003 оны 1-р сарын 1-нд хоёр орны Төв банкууд зохих хэлэлцээр байгуулсны үр дунд ажиллаж эхэлснийг дурдая. Мөн туршилтыг шат шатаар нэвтрүүлэв. Оросын Алс Дорнодын Амар мужийн Благовещенск болон Оростой хиллэдэг хятадын Хэйлунзян мужийн Хэйхээ зэрэг хөрш зэргэлдээ хоёр хот анхлан зам тавьсан. Тэндхийн банкууд худалдааны төлбөр үндэсний валютаар төлөх, түүнчлэн хуулийн этгээд ба хувь хүнд зээл өгөх зөвшөөрөл авсан. Дашрамд хэлэхэд Хятадын банк хятадын талаас туршилт хийхэд бусдаас түрүүн оролцов. Тэр үед орос-хятадын хилийн худалдааны хүрээнд төлбөрийн ялимгүй хэсэг нь санхүү-зээлийн байгууллагуудыг дамжиж байсан. Бараг бух харилцан тооцоолтыг бэлэн мөнгө гол төлөв ам доллараар хийж байв. Мэдээжээр мөнгө «гараас гарт өгөх» үед үйлдвэрлэл эрхлэгчийн ашгийг хэн ч бүртгэхгуй байлаа. Нэг талаас энэ нь тэдэнд ашигтай байсан. Үйлдвэрлэл эрхлэгчид татвар төлөхгүй байв. Нөгөө талаас бэлэн мөнгөөр тооцоолт хийх нь тохилог бус аюултай зам билээ. Мөн татвар төлөхөөс зайлсхийх нь хор холбогдолтой болж мэднэ. Банкинд үндэсний валютаар харилцан тооцоолт хийх нь бизнесийг аль болох бага хэмжээний хохирол хүлээж, ил тод болгох боломж олгов. Долларыг бодоход үндэсний валютаар тооцоолт хийх нь цаг бага шаарддаг бөгөөд банкны үйлчилгээний төлбөрийг хямдруулж байна.
Урьд Благовещенск Хэйхэ хоорондын худалдаанд үндэсний валютаар харилцан тооцоолт хийх нь зөвхөн О,5 хувь байсан бол нэг жилийн дотор 7,5 хувь хүртэл нэмэгдлээ. Энэ нь бодит амжилт юм. 2005 оны 1-р сарын 1-нээс нийтийн хилийн дагуухь Орос Хятадын бүх бүс нутгийг туршилтын ажиллагаанд хамруулсан. Туршилтын ажиллагааны бүсийг өргөжүүлэх нь хөрш зэргэлдээ хоёр орны санхүү-зээлийн байгуулагуудын хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд туслах төдийгүй, тэдгээрийн үндэсний валютын олон улсын статусыг дээшлүүлж байна гэж Оросын Банкны олон улсын санхүү-эдийн засгийн харилцааны газрын удирдагч Владимир Хребтов үзэж байна. Туршилт хийж эхлэсэн үед оросын талаас гурав, дөрөв, хятадынхаас бас цөөн банк үүнд оролцож байсан. Харин одоо оросын бараг 40, хятадын 10 гаруй банк оролцож байна. Өөрөөр хэлбэл түнш банкуудын хүрээ байнга өргөжиж, зах зээлийн тодорхой этгээдэд үйлчилж байна. Рубль, юаниар харилцан төлбөр тооцоо хийх нь банк дундын харилцаа холбоог төдийгүй орос-хятадын худалдааны хамтын ажиллагааны хөгжлийг дэмжиж байна гэж Оросын банкны төлөөлөгч хэллээ. Хятадын банкны Хэйлунзяны салбарын орлогч захирал Чэн Хуэйзюанийн мэдээлснээр өнгөрсөн онд Хэйлунзян муж, Орос улсын хоорондын нийт бараа эргэлтийн 35,8 хувь нь юань, рублиэр хийсэн тооцоо байна. Тэгэхдээ худалдааны түншүүд оросын рублийг илүү сонирхов. Харилцан төлбөр тооцоонд юань 1 хувь эзлэжээ. Хятадын банк энэхүү гажилтыг арилгах бодолтой байна. Чэн Хуэйзюанийн ярьснаар бол Оростой хийх худалдааны төлбөр тооцоонд юанийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд санхүүгийн шинэ хэрэгсэл тусална. Түүнээс гадна юанийг Оросын эдийн засагт хөрөнгө оруулахад хэрэглэх талаар хятадын үйлдвэрлэл эрхлэгчдэд тусална.