Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 65 жилийн ойгоор Хятад, Орос улс түүхийн энэ хуудсыг гуйвуулахгүй байх тухай зарлана. Энэ жил дайны түүхийн сэдвийг дээд түвшинд хэлэлцэж, орос-хятадын холбогдох баримт бичигт үүнийг тусгана. Бээжин дахь Оросын элчин сайдын яамны элчин зөвлөх Евгений Томихин сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов дэлгэрэнгүйг хүргэнэ. Манай хоёр орон тэр дайнд холбоотнууд байсан гэж оросын дипломатч ялалтын 65 жилийн ойн баярыг тохиолдуулан тэмдэглэсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны шалтгаан, шинж чанарын талаар Орос, Хятад улсын байр суурь бараг бүрэн давхцдаг. Орос, Хятадын удирдлага ойг хамтран тэмдэглэхээр тохиролцож, ийм арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулж байна гэж Евгений Томихин нэмж хэлэв. Дэлхийн хоёрдугаар дайн болон японы эсрэг дайны үеэр Хятадад амиа алдсан зөвлөлтийн цэргийн хөшөө дурсгалыг хадгалж, хамгаалахад Хятад улс дээд зэргээр анхаарч байгааг оросын тал өндөр үнэлдэг хэмээн ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны элчин зөвлөх мөн мэдэгдлээ. Аугаа их ялалтын дурсгалыг хятадын газар нутагт Оросын газар нутагт байдаг шиг ариглан хамгаалдаг. 1945 оны 8-9-р сард Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн шатанд Японы эсрэг байлдааны ажиллагааны үеэр хятадын нутаг дэвсгэрт зөвлөлтийн 12 мянга гаруй цэрэг амь насаа алдсан юм. 1945 онд Хятад улсад амь үрэгдсэн цэргийн 50 орчим овог нэртэй хөшөө байгуулсан юм. ОХУ болон Хятад улсын Гадаад хэргийн яамны хооронд цэрэг-дурсгалын асуудлаар тогтмол зөвлөлгөөн хийх механизм үйлчилдэг. Хятад улс цэргийн булш, цэргийн дурсгалыг ариглан хамгаалах, засч янзлах арга хэмжээ авч байна. Садан төрлийн хүмүүсийнхээ оршуулгын газрыг эргэх хүсэлтэй Оросын иргэдэд шаардлагатай дэмжлэг үзүүлж байна. Хятад улсад оршуулсан цэрэг эрсийн оршуулгын газрыг засч янзлах, цэргийн-хөшөө дурсгалын ажил зохион байгуулах асуудал эрхэлсэн Орос улсын Батлан хамгаалахын төлөөлөгчийн газрыг 2009 онд ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны дэргэд нээлээ. Эх орноо хамгаалаж, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх асуудал эрхэлсэн ОХУ-ын Батлан хамгаалах газрын Удирдах газрын дарга, хошууч-генерал Александр Кириллин тус төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар “Оросын дуу хоолой” радиод ийн ярилцлага өгөв. Зөвлөлтийн болон оросын цэргийн оршуулгыг паспортжуулах үндсэн зорилт байна. Хоёр дахь зорилт одоогийн байдлыг тодорхойлох. Консулын байгууллагатай хамтран олон жилийн явцад хуучирч, эвдэрсэн оршуулгыг сэргээн, засна. Хамгийн их хүч шавхасан хэсэг хүмүүсийн хувь заяаг тогтоох, тухайлбал тэнд оршуулсан хүнийг тодорхойлох юм. Хятад болон дэлхийн хоёрдугаар дайны тулалдаан болсон бусад газар нутагт нэр нь үл мэдэгдэх олон хүний оршуулга байна. “Сүүлчийн цэргийг эх нутагт нь хүргээгүй байхад дайн дууссан гэж үзэхгүй” хэмээн оросын аугаа жанжин Суворовын хэлсэн үгийг энд дурсах нь зүйтэй болов уу. Бүх баатарыг нэрээр нь дурсах ёстой.
Сүүлийн үед гадаадад нутаглуулсан оросын цэргийн дурсгалыг сэргээх тухайд нааштай ахиц гарч байгаа гэж хошууч-генерал Кириллов тэмдэглэв. Оросын болон зөвлөлтийн цэргийн дурсгалыг хадгалах үйлс нь Батлан хамгаалах төдийгүй оросын олон нийтийн байгууллагын хувьд нэр төрийн хэрэг юм. Тэгэхлээр “Хойч үе” хүмүүнлэгийн сан 2010 оны 9-р сард Люйшунь дахь Порт-Артурын орос болон зөвлөлтийн цэргийн хөшөө дурсгалыг сэргээх бодолтой байна. Тус сангийн дэд ерөнхийлөгч Кирилл Елизаров ярьж байна.  Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Хятадын Гадаад хэргийн сайдын хамт энэ асуудлыг зохицуулсны дүнд ийм төсөл эхлүүлэх санаа төрсөн. Дараа нь энэ төсөлд Батлан хамгаалах яамнаас оролцох болсон. Харин “Хойч үе” сан Батлан хамгаалах яамтай хамтран ажилласны ачаар санхүү, цэрэг эрсийн оршуулгыг сэргээх төслийн үүднээс үүнд нэгдсэн. Оросын нэрд гарсан, хүндтэй сэлбэн шинэтгэгч хүмүүс төслийг боловсруулахад оролцсон бөгөөд гуравдугаар сард хятадын ажил нэгт нөхөдтэй үүнийг хэлэлцэнэ. Энэ ажил 2010 оны 7-8-р сард дуусах ёстой. “Хойч үе” сангийн “Оросын дуу хоолой” радиод мэдээлснээр гадаад дахь оросын цэрэг эрсийн оршуулгыг сэргээхтэй холбоотой ийм өргөн хүрээтэй төслийг анх удаа хэрэгжүүлэх гэж байна. Орос-японы дайны үеэс үлдсэн хөшөө дурсгалын хуучин хэсэгт 1600 орчим хөшөө дурсгал байна. Төсөл орос-хятадын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны гарцаагүй чухал хэсэг юм. Энэ салбарт хоёр ард түмний нийтийн баяр хөөр төдийгүй түүхэн дурсгал төвлөрдөг.