Хятадын алслагдсан нутагт удаан үргэлжилж байгаа ган гачигийн улмаас бараг 12 сая хүн ундны усаар гачигдаж байна. Үүнээс гадна 4,5 сая га хөдөө аж ахуйн эдэлбэр газар ганджээ. Зарим нутагт ерөдийнхөө илүү их хохирол учирсан байна. БНХАУ байгалийн гамшигтай тэмцэхэд 9 сая орчим хүнийг дайчилсан байна. Усаар гачигдаж байгаа хүмүүст 160 мянган нэгж техникээр ус хүргэжээ.