Кремльд “Оны хүн” оросын жил тутмын шагнал гардуулах ес дэх ёслол боллоо хэмээн ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Москвагийн “Современник” театрын уран сайхны удирдагч Галина Волчек, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн ректор Анатолий Торкунов, Зүрх-судасны мэс заслын эрдэм шинжилгээний төвийн захирал Лео Бокерия, кино найруулагч Павел Лунгин нар энэ жил “Оны хүн” шагнал хүртлээ. 20-р зууны эхэнд орос-японы дайнд алдаршсан домогт “Варяг” хэрэх онгоцны Оросын далбааг эзэмших төсөл хэрэгжүүлсэн Холбооны Зөвлөлийн гишүүн Андрей Хазин тусгай шагнал хүртжээ.