Бүх Оросын жил тутмын Интернет-уралдаан пүрэв гаригт Москвад эхэллээ. Уралдааныг 2010 онд нийслэлээс гадна 12 хотод зохион явуулна. Бүс нутагт интернет дэлгэрүүлэн, хөгжүүлэхэд уралдаан чиглэж байна гэж зохион байгуулагчид нь хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Хот болгоны хэрэглэгч өөрсдийн гэсэн онцлогтой, гэхдээ интернетийг бизнес эрхэлэх орчин үеийн сувгийн хувьд ашиглахад хаа сайгүй онцгой анхаарал хандуулж байна гэж Бүс нутгийн интернет-технологийн олон нийтийн төвийн захирал Сергей Плуготаренко хэллээ. Түүний хэлснээр өнгөрсөн жил өргөн зурвасын интернет хэрэглээ бүс нутагт 2008 оноос хоёр дахин нэмэгдсэн бол Москва, болон хүн амын тоо саяас давсан хотуудад энэ зах зээл ханажээ. Гар утсаар интернет ашиглах байдал өргөн дэлгэрч магадгүй байна гэж Плуготаренко нэмж хэлэв. Орон нутагт өргөн зурвасын холбоос өндөр өртөгтэй байгаа нь гол бэрхшээл юм. 2006 онд ийм уралдаан явуулах санаа сэдэж, анх зохион байгуулсан байна. Жил бүр уралдаан шинэ бүс нутгийг хамарч байна.