Украины ерөнхийлөгч Виктор Янукович олон чиглэлийн гадаад бодлого хэрэгжүүлнэ гэдэгт украин болон оросын улс төрчид санал нэг байна. Янукович Украины дотор өрнө, дорнын хооронд тохиролцоонд хүрэх, олон улсын бодлогод гол тоглогчдын хооронд тэнцвэрийг хангах арга зам хайх хэрэгтэй гэж Москвагийн их сургуулийн хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудыг судлах мэдээлэл-задлан шинжилгээний төвийн захирал Алексей Власов пүрэв гаригт телевизийн шууд ярилцлагын үеэр мэдэгдэв. Амаргүй яриа хэлэлцээ хийх хүмүүст сөргөөр хандах байдал Оросын улс төрийн хүрээнийхний зүгээс арилж байна гэж тэрээр мөн хэллээ. Украины хоёрдмол байдлын улмаас тус улсад олон чиглэлийн бодлого гэх мэт өөр хувилбар байхгүй гэдэгт Горшенины нэрэмжит Киевийн их сургуулийн захирал Кость Бондаренко итгэлтэй байна. Янукович эдийн засгийн салбарт Орос улстай хамтран ажиллахад их анхаарал хандуулна гэж тэр үзэж байна.