Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев экологийн хууль тогтоомжийг өөрчлөхдөө үйлдвэрлэлийг шинэчлэх асуудлаар бизнесийг дэмжих, үүнийг дэлхийн түвшинд хүргэх зарчмыг мөрдлөг болгохыг уриаллаа. "Дэлхий дахинаа "ногоон өсөлт" сэдвээр их ярьж байна. Өөрөөр хэлбэл орчин үеийн экологийн шалгарсан, эрчим хүчний үр ашигтай технологи тухайлбал эрчим хүчний орлуулах эх үүсвэр ашиглах зэргээр эдийг засгийн өсөлтийг хангах явдал юм" хэмээн Д.Медведев Байгаль орчны яамны сайд Юрий Трутневтай уулзахдаа мэдэгдэв. Орос улсад энэ сэдэв чухал байна. Байгууллага аж ахуйн нэгжид экологийн ерөнхий байдлыг дээшлүүлэх шилдэг технологи ашиглах сэдэл төрүүлэхэд бүхнийг хийх хэрэгтэй гэж Д.Медведев хэллээ. Тэднийг үүнд хүчлэх аргагүй. Давуу тал олгох систем, хориг арга хэмжээ шаардлагатай гэж ерөнхийлөгч мэдэгдэв. Шинэ хуулийн төсөл ойрын үед бэлэн болно гэж Трутнев мэдэгдлээ. Экологийн хууль зөрчсөн хүмүүст хатуу хариуцлага тооцох, агаар мандалд цацах хорт бодисын дээд хэмжээг тусгана.