Авилга, хүнд суртлын эсрэг тэмцэх, эдийн засгийг шинэчлэх зэрэг нь ойрын үед Дагестаны засгийн газрын шийдэх тэргүүн зэргийн зорилт байна. Хойд Кавказын Оросын тус бүгд найрамдах улсын шинэ ерөнхий сайд Магомед Абдулаев Ардын хурлын депутатуудын өмнө хэлсэн үгэндээ энэ тухай мэдэгдэв. Тэд өнөөдөр түүнийг засгийн газрын тэргүүнээр санал нэгтэй сонгосон юм. Тус бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Магомедсалам Магомедов түүнийг ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн байна. Абдулаев өнөө хүртэл засгийн газрын дэд сайдын алба хашиж байсан юм. Хуульч боловсролтой тэрбээр өнгөрсөн оноос Дагестаны зөвлөхөөр ажиллажээ.