0Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров манай радио станц болон Рашиа Тудэй телевиз, РИА-Новости агентлагт ярилцлага өглөө. Тэрээр Орос, Хятадын харилцаа, Ази-Номхон далайн бүс нутгийн бусад оронтой тогтоосон харилцаанд хамаарах асуултанд хариуллаа.  Хятад улс болон Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай Орос улсын тогтоосон харилцааг хөгжүүлэх асуудлын талаар Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хариулахдаа, БНХАУ болон ОХУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын салбар дахь харилцаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Сүүлийн үед тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн салбарт өсөлт гарсан. Аюулгүй байдлын салбарын тухайд хоёр талын итгэлцлийн яриа хэлэлцээнээс гадна Орос, Хятад улс ШХАБ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний хувьд идэвхтэй хамтран ажиллаж байна. Орос, Хятад улс хэн нэгний эсрэг нөхөрлөхийг оролдоогүй болохыг хэлэх хэрэгтэй. Бидний байгуулсан бүх баримт бичиг, тохиролцоо гуравдагч орны эсрэг чиглээгүй. Орос-хятадын хамтын ажиллагааны хөгжил нь аюулгүй байдлын олон улсын бүтцийг бэхжүүлэх эрүүл үйл явц хэмээн Сергей Лавров үзэж байна. Эдийн засгийн хөгжлийн хурдын тухайд дэлхийн санхүүгийн идэвхтэй олон төв байх ёстой гэж Сергей Лавров тэмдэглэв. Хятад тохиолдлоор дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч болоогүй гэж Гадаад хэргийн сайд үзэж байна. Энэтхэг, Бразил, Азийн бусад орны эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Ази Номхон далайн бүс нутаг дэлхийн эдийн засгийн өсөлтийн толгой галт тэрэг болохыг бүгд хүлээн зөвшөөрч байна. Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал бас чухал. АСЕАН, түүний түнш, хоёр талын бүс нутгийн эвсэл зэрэг янз бүрийн байгууллага, мөн бүс нутагт үүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Ази Номхон далайн нийгэмлэг байгуулах санаа ч дэвшүүлж байна. Тэнгисийн гол зам тус бүс нутгаар өнгөрч, тероррист аюул заналд өртөж болзошгүй үйлдвэрлэл хөгжиж байна. Оросын Гадаад хэргийн сайдын үзэж байгаагаар Ази-Номхон далайн бүс нутагт бие биений эсрэг эвсэл байгуулах бус харин нийтийн аюул заналыг хамтран таслан зогсооох арга зам хайх хэрэгтэй гэж Оросын Гадаад хэргийн сайд үзэж байна.