0Орос улсын төсвийн алдагдал энэ жил ДНБ-ий 7 хувиас хэтрэхгүй хэмээн засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин мэдэгдэв. Тэрээр Холбооны татварын албаны хуралдаанд хэлсэн үгэндээ 2011 оны төсвийн алдагдал ДНБ-ий 4 хувь, 2012 онд гурван хувьтай байна гэж таамаглаж байгааг сануулав. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт ДНБ-ий бараг 6 хувьтай тэнцэж байсан.