Орос улс авилгатай тэмцэх шинэ стратеги боловсруулна. Нийт үндэсний төлөвлөгөөний хүрээнд урьд үндэсндээ авилга авсан түшмэдтэй тэмцэж байсан бол өдгөө авилгыг үүсгэдэг хахуулийн эх үүсвэрийн арга замтай тэмцэнэ. Ерөнхийлөгчийн хяналтын удирдлагын дарга Константин Чуйченко энэ тухай мэдэгдэв. Хувьцаат нийгэмлэгийн үйл ажиллагааг илүү ил тод болгохын тулд тэдний эсрэг шинэ арга хэмжээ авна. Тухайлбал дотоод баримт бичгийг нэг мөр болгож, захирлуудын зөвлөлийн авдаг шагналын ерөнхий хэмжээ бус, дээд шатны менежрүүдийг цалингийн тодорхой хэмжээг үзүүлэхийг шаардана. Гэр бүлийн гишүүд мөн орлогоо мэдүүлнэ. Төр засаг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байгаа дээд шатны менежрүүдэд эрүүгийн хариуцлага тооцохоор зэхэж байна. Энгийн хувьцаа эзэмшигч танилцах эрхгүй, удирдлага голдуу арилжааны нууц хэмээн зарладаг аж ахуйн баримт бичиг авилгын үүднээс авч үзвэл нэлээд асуудалтай юм. Үүний дүнд бий болсон хуулийн цоорхойг компаниуд ашиг болон ноогдол ашгийг зохиомлоор бууруулахад ашиглаж байна. Ийм маягаар татвараас нуусан хөрөнгийг авилгад санал болгох боломж бүрдэж байна. Дэлхийн практикт корпорацийн удирдлагын дүрмийг зөрчих нь хүнд байдлаар татварын гэмт хэрэгтэй дүйцдэг гэж Оросын Улсын албаны академийн проректор Игорь Костиков ярьж байна. Өрнөдийн ихэнх оронд хахууль өгч байгаа хүнээс илүү хахуулийг бүрдүүлж буй эх үүсвэрт их анхаарал хандуулдаг. Энэ эх үүсвэрийг хааснаар авилгын эдийн засгийн үндсийг илүү үр нөлөөтэй таслах боломжтой. Төлөвлөж буй арга хэмжээ бүрэн учир шалтгаантай. Хахууль авч байгаа хүнээс гадна үүнийг өгч байгаа хүнд ийм арга хэмжээ авах хэрэгтэй. Хахууль өгч байгаа хүмүүст ногдуулах шийтгэлийг чангалснаар авилгын хүрээг бууруулахаас биш үнийг бүрмөсөн арилгахгүй гэж Орос улсын авилгатай тэмцэх үндэсний хорооны дарга Кирилл Кабанов үзэж байна. Хахууль-хүчний хүнд сурталын үр дүн. Хахуулиар шахаж авч байна. Өөрөөр хэлбэл асуудлыг хахуульгүй шийдэх аргагүй нөхцөл бүрдэж байна. Бизнес өөрийн зүгээс хахууль өгөхөд бэлэн. Түшмэдтэй тогтоосон харилцаанд бизнес эрхэлэх нөхцөл бүрдсэн. Харин түшмэдийн бизнес авилгын харилцаанаас бүрдэж байна. Танил тал, далд лобби, ивээх зэрэгт түшиглэж байна. Орос улсын авилгын эсрэг шинэ стратеги олон улсын чанартай болох нь илт байна. Орос улс зургаадугаар сард “авилгын эсрэг бүлэг орон” байгууллагын зөвлөмжийг биелүүлсэн тайлангаа Европын Зөвлөлд танилцуулна. Тус байгууллагын 30-аад шаардлагын ядаж гуравны нэгийг биелүүлэхгүй бол Европын Холбоо Орос улсыг авилгын эсрэг идэвхтэй тэмцэхгүй байна хэмээн буруутгах юм. Энэ ирээдүйн арилжааны төслийг сүүдэртүүлж магадгүй. Тиймээс оросын удирдлага олон улсын байр суурийг харгалзан энэ асуудалд дээд зэргийн анхаарал хандуулж байна.