Эрхэм сонсогчид оо, “Умард хөрш” сэтгүүлийн энэ оны хоёр дахь дугаарын ээлжит тоймыг та бүхний анхааралд хүргэж байна. Энэ сэтгүүлийг Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг орос-монголын хамтарсан томоохон компанийн дэмжлэгээр байгуулсан “Оросын сан” төрийн бус байгууллага монгол хэлээр Улаанбаатар хотод эрхэлэн гаргаж байна. Орос орон, оросын ард түмэн, орос-монголын харилцааны талаар өгүүлдэг тус улсад гарч байгаа цорын ганц хэвлэл юм. “Оросын дуу хоолой” радиогийн Монгол хэлний редакц, мөн “Умард хөрш” сэтгүүлийн редакцийн тохиролцсоноор хэвлэлийн тоймыг манай радиогийн эфирээр дамжуулж байна. Бид сэтгүүлийн тоймыг манай радиогийн www.ruvr.ru вэб хуудсанд мөн тавьж байгаа. Сэтгүүлийн хариуцлагатай редактор П.Шагдар хоёрдугаар сарын дугаарт гарсан материалын талаар та бүхэнд тоймлон хүргэнэ. “Умард хөрш” сэтгүүлийн энэ дугаар Улаанбаатар болон Монголын бусад хотод борлож байна.
<сонсох>