Украин эвслийн бус улс байна гэж тус улсын шинэ ерөнхийлөгч Виктор Янукович мэдэгдэв. Виктор Янукович тангараг өргөх ёслолын дараа Киевт хэлсэн үгэндээ энэ зарчмыг тэргүүн зэргийн гадаад бодлого хэмээн тунхагласан юм. Украин улс Орос, АНУ, Европын Холбоотой тэгш эрхийн харилцааг хөгжүүлж, дээд зэргийн үр ашиг хүртэхийг эрмэлзэж байна гэж Янукович хэллээ. Улс орны дотоод асуудлын тухайд шинэ ерөнхийлөгч цалингийн өрийг барагдуулж, эдийн засгийн байдлын дээшлүүлэх арга хэмжээ авна хэмээн мэдэгдэв. Тангараг өргөх ёслолд Улсын Думын дарга Борис Грызлов, ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Сергей Нарышкин нар Орос улсыг төлөөлж байна. Януковичийг ерөнхийлөгчөөр ажиллах үед Москва, Киевийн харилцаа сайжирна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.