Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг зохицуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллахыг Д.Медведев Иранд уриаллаа. Орос улсын ерөнхийлөгч францын “Пари Матч” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа нөхцөл байдлаас гарах түлхүүр нь Ираны хариуцлагатай зан байдал юм хэмээн мэдэгдэв. Энхийн зорилгоор атомын хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр цөмийн зэвсэг боловсруулж байна хэмээн хэд хэдэн орон Ираныг сэжиглэж байна. Тегеран үүнийг үгүйсгэж байна. Ираны цөмийн хөтөлбөр МАГАТЭ зэрэг олон улсын байгууллагын шаардлагад нийцэж, Тегераны энэ салбар дахь үйл ажиллагаа хяналт тавихад ил тод байх хэрэгтэй гэж Москва үзэж байгаа тухай Д.Медведев хэллээ. Байдал эсрэгээр өрнөвөл нийт бүс нутагт асуудал болно гэж ерөнхийлөгч тэмдэглэв.