Терроризмтай тэмцэхэд юуны түрүүнд терроризмын үзэл санаа, суртал ухуулгатай тэмцэх хэрэгтэй гэж Орос улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Игорь Щербак мэдэгдэв. Терроризмыг тэтгэж байгаа тэрс үзлийг даван туулж, зэвсэгт этгээдүүдийн материаллаг нөөцгүй болгох нь чухал байна хэмээн тэр тэмдэглэв. Дипломатч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралд хэлсэн үгэндээ мэдээллийн аюулгүй байдлын сэдвийг хөндлөө. Мэдээллийн технологиийг дэлхийн тогтвортой байдлыг алдагдуулахад ашиглахын эсрэг арга хэмжээ боловсруулах талаар бодох цаг болсон гэж Щербак тэмдэглэв. Кибр гэмт хэргийн эсрэг тэмцэх олон улсын цогц конвенц, мөн дэлхийн мэдээллийн орон зайд улс орнуудын явуулах зарчмын ерөнхий хууль боловсруулах шаардлагатай байна гэж Щербак тэмдэглэв.