Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар Стратегийн давшилтын зэвсгийн талаарх шинэ хэлэлцээр бэлтгэх ажлыг шуурхайлж, Женев хотноо болох яриа хэлэлцээнд оролцох төлөөлөгчиддөө холбогдох заавар өгөхөөр тохиролцлоо. Хоёр орны тэргүүн нар лхагва гаригт утсаар ярисны дараа Кремлийн хэвлэлийн албанаас энэ тухай уламжлав. Хоёр орны тэргүүн нар стратегийн давшилтын зэвсгийн асуудлаар шинэ хэлэлцээр бэлтгэхтэй холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Стратегийн аюулгүй байдал, тогтвортой байдалд нэн чухал энэ баримт бичигт гарын үсэг зурахын тулд яриа хэлэлцээг богино хугацаанд дуусгах нь чухал болохыг онцлон тэмдэглэллээ. Ерөнхийлөгч нар үүнтэй холбогдуулан яриа хэлэлцээний үйл явцыг шуурхайлах талаар хоёр талын төлөөлөгчдөд нэмэлт заавар өгөхөөр тохиролцсон" гэж хэвлэлийн албанд тэмдэглэв. Стратегийн давшхилтын зэвсгийн тухай өмнөх гэрээнд  АНУ, ЗХУ 1991 онд гарын үсэг зурсан бөгөөд өнгөрсөн оны 12-р сард үйлчлэх хугацаа нь дууссан юм. Хоёр орны удирдагч 2009 оны 7-р сард Москвад болсон уулзалтаар шинэ хэлэлцээр байгуулахаар тохиролцсон юм. Энэ хэлэлцээрээр Орос, АНУ-ын стратегийн тээгч 7 жилийн дараа 500-1100 нэгж , холбогдох цэнэгт хошуу 1500-1675 нэгж байна.