Өмнөд Солонгосын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч “Хендэ мотор” компани хаалганд нь согог илэрсэн “Соната” загварын 47 мянга гаруй машиныг засварлахаар зах зээлээс татаж байгаа тухай өнөөдөр мэдэгдэв. АНУ болон Өмнөд Солонгост худалдсан машинд зохион бүтээх явцад гарсан согогыг засч янзална. Компанийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр машины урд хаалгыг нээхэд түгжээ нь гацаж магадгүй байна. Үйлдвэрлэлийн явцад гарсан согогыг арилгахын тулд 8,5 сая орчим автомашиныг зах зээлээс татаж байгаа “Тойта мотор” японы корпорацыг тойрсон шуугианы үеэр энэ хэрэг мандлаа. Үүний зэрэгцээ тус корпорацийн ерөнхийлөгч бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлын тухайд америкийн конгрессын хууль тогтоогчдод мэдүүлэг өгнө.