2010 онд өөр хэд хэдэн орон Абхазийг хүлээн зөвшөөрч магадгүй байна гэж тус бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Сергей Багпш үзэж байна. Тэрээр телевизийн Рашиа Тудэй сувагт өгсөн ярилцлагадаа, Абхазид засаг төр, ардчилал, эдийн засгаа сэргээх нь нэн чухал байгааг тэмдэглэв. Кавказын байдлыг зохицуулах яриа хэлэлцээний үйл явцын тухайд Гүржийн тал Сухумын тавьсан бүх саналд татгалзаж байгааг Багапш тэмдэглэв. Байлдааны ажиллагааг үл сэргээх тухай гэрээнд гарын үсэг зурах нь эдгээрээс хамгийн чухал билээ. Багапш Гүржтэй албан ёсны яриа хэлэлцээ хийх боломжийг үгүйсгээгүй ч, гараа тохойгоо хүртэл цусанд дүрсэн тус улсын ерөнхийлөгч Михаил Саакашвилийн үед тус улстай яриа хэлэлцээ хийхгүй гэв.