Оросын Номхон далайн флотын шинэ отряд дээрэмчидтэй тэмцэх олон улсын ажиллагаанд оролцохоор Владивостокоос Адены тохойг зорилоо. Сомалийн эрэгт хөлөг онгоц эсэргүүцэгч “Маршал Шапошников”, тэнгисийн чиргүүл онгоц, мөн шатахуун тээгч “Печенга” хөлөг онгоцны их цуваа очлоо. Тэд худалдааны хөлөг онгоцны цувааг Африкийн эвэр орчмын аюултай эргийн хажуугаар өнгөрөхөд халхавчлах юм. Оросын хөлөг онгоц өнгөрсөн жил Адены тохойд гурван ч удаа очсон байна. Оросын хөлгүүд 26 орны 100 гаруй хөлөг онгоцыг хамгаалж, дээрэмчдийн 20 гаруй халдлагыг няцаажээ.