Туркийн шүүх “Алх” хэмээх төлөвлөгөөгөөр 2003 онд төрийн эргэлт хийхээр зэхэж байсан зэвсэгт хүчний дээгүүр тушаалын 7 төлөөлөгчийг баривчиллаа. Орон нутгийн телевизийн мэдээгээр дэд адмирал Жем Гюрдениз, сөрөх-адмирал Азиз Чакмак, мөн гурван генерал, чөлөөнд гарсан хоёр хурандааг шоронд хийжээ. Мөрдөн шалгалтаар Стамбулын лалын сүмд дэлбэрэлт үйлдэх, туркийн сөнөөгч онгоцыг осолдуулах төлөвлөгөөг судалж байна. Төлөвлөгөө боловсруулагчдын санаагаар энэ бүхэн улс орны тотвортой байдлыг алдагдуулж, засгийн газрыг түлхэн унагах үйл явцыг хөнгөвчлөх байжээ. Шүүх ажиллагааны явцад цэргийн удирдлагын 50 орчим төлөөлөгчийг баривчилсан байна.