Европын хэд хэдэн оронд өнөөдөр олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болж байна. Грект засгийн газрын хямарлын эсрэг бодлогыг эсэргүүцсэн 24 жагсаал болж байна. Тус улсын бүх нислэг тэр дундаа Москвагаас Афины чиглэлийн нислэг хойшлогдож, төмөр зам болон газар дээрх тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа тасалджээ. Улсын бараг бүх байгууллага, сургууль, банк үүдээ барьж, телевиз болон радиогийн үйл ажиллагаа зогссон юм. Францад нисэх онгоцны диспетчер ажилдаа гараагүй тул хэд хэдэн бүс нутагт нислэг хойшлогдсон байна. Европын бусад оронтой хамтран нислэгийг хянах нэгдсэн систем байгуулах улсын төлөвлөгөөг диспетчерүүд эсэргүүцжээ. Төлөвлөгөөгөөр олон хүнийг цомхотгох юм. Эсэргүүцлийн ажиллагаа дөрөв хоног үргэлжлэх төлөвтэй. “Бритиш Айрвэйз” компанийн үйлчлэгчид цалин бууруулсанд дургүйцэн ажил хаяж магадгүй байна. Испанид тэтгэвэрт суух насыг 65-67 болгон нэмэх засгийн газрын саналыг эсэргүүцсээр байна.