2010 оны 1-р сард Орос улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ дахин хямарлын өмнөх түвшинд хүрлээ. Ерөнхий сайд В.Путин Сибирийн өмнөд хэсгийн Хакасид болсон цахилгаан эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаарх зөвлөлгөөний үеэр лхагва гаригт энэ тухай мэдэгдэв. Цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэхэд юуны түрүүнд хатуухан өвөл болсон, мөн Орос улсад аж үйлдвэрлэл сэргэж эхэлсэн зэрэг нөлөөлсөн. Үүний зэрэгцээ оросын эрчим хүчний салбар өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахад одооноос бэлэн байхын тулд хямарлын дараа эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарах ёстой. Үгүй бол цахилгаан эрчим хүчний хомсдол эдийн засгийн өсөлтөд тээг болно. Тэгээд ч давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлд оросын эрчим хүчний салбар хангалттай нөөцтэй байх ёстой. Зөвлөлгөөн эхлэхийн өмнө В.Путин өнгөрсөн оны 8-р сард 75 хүний амь насанд хүрсэн ослын улмаас усан цахилгаан станцын сүйдэж, эвдэрсэн үндсэн тоног төхөөрөмжийг сэргээн засварлах ажилтай танилцсан юм. Ослын дараа сэргээн засварласан эхний гидроагергатыг ашиглалтад оруулахад ерөнхий сайд өөрөө оролцов. Одоо станц Орос улсын эрчим хүчний системд цахилгаан нийлүүлж эхэллээ. В.Путин шургуу ажилласан эрчим хүчний ажилтнуудад талархаад, хожим болсон зөвлөлгөөний үеэр хувийн эрчим хүчний компаниудыг шүүмжилсэн юм. Харамсалтай нь тэд эрчим хүчний томоохон шинэ объектыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлэхгүй байна гэж ерөнхий сайд хэлэв. Ерөнхий сайд энэ байдалд эгдүүцэж, улсын онцгой анхааралд орж болох компаниудыг нэрлэхээр шийдсэн байна. Эргэлтэд нэмж мөнгөн тэмдэгт оруулах замаар улсаас мөнгө авч, ажил хэлэлцээрээр гүйцэтгэх үүргээ хараахан биелүүлээгүй компаниуд байна. Ноён Потанин, Лебедев, Прохоров, Вексельберг зэрэг хүмүүс гол хувьцаа эзэмшигч компаниуд байна. Хямарлын хүнд нөхцөлд та бүхний үйл ажиллагааг янз бүрийн чиглэлээр дэмжихэд засгийн газар бүхнийг хийсэн. Хямарал өнгөрч, бид энэ салбарт хөрөнгө оруулалтын хугацааг хойшлуулж, та бүхэнд боломж бүрдүүлсэн. Дахин боломж олгохгүй. Хөрөнгө оруулалтаар хүлээсэн үүргээ биелүүлэхэд та бүхэн анхаарал хандуулахыг хүсч байна гэж ерөнхий сайд эрчим хүчний компаниудын удирдлагуудад хандан хэлсэн юм. Хууль сахиулах байгууллагын мэдээгээр, оросын эрчим хүчний компаниуд цахилгаан эрчим хүчний объект барихад зориулсан хөрөнгийн 15 орчим хувийг хий дэмий зарцуулсан байна. Үүнийг эрчим хүчтэй холбоогүй хөрөнгө худалдан авахад зарцуулжээ. Хөрөнгө оруулахад зориулсын эх үүсвэрийг өөр зориулалтаар ашиглавал торгууль ногдуулна гэж В.Путин мэдэгдэв. Техникийн аюулгүй байдлын тухай ярих бол Ерөнхий прокурорын газар гэж байгааг ерөнхий сайд сануулав.