0Баярын өдрүүдэд Москва хотод маш их цас уналаа. Цаг уурчдын хэлснээр 65 см зузаан цас оржээ. Нийслэлийн гудамжинд цас арилгах 15 мянга гаруй нэгж техник, 8 мянга гаруй самосвалаар цас арилгаж байна. “Москвагийн бүс нутагт өдөртөө баруун зүгээс агаарын фронт ойртоно. Тэнгэр бүрхэг байна. Москва хотод агаарын температур тэг, мужуудад нэмэх 1 градус” байна. Тэдний таамагласнаар ойрын өдрүүдэд дулаарч, хур тунадас буухгүй гэнэ.