Стратегийн давшилтын зэвсгийн шинэ хэлэлцээрийг ойрын 2-3 хоногт байгуулж магадгүй хэмээн оросын нэрд гарсан парламентын гишүүн, Улсын Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев үзэж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар ойрын өдрүүдэд шинэ хэлэлцээрийг тойрсон асуудлыг утсаар хэлэлцэнэ гэж тэрээр Вашингтонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн юм. Тэдний яриа шийдвэрлэх алхам болно гэж Косачев тэмдэглэв. Түүний хэлснээр гүйцээж боловсруулах ялихгүй зүйл үлдсэн тул америкийн тал илүү өөдрөг бодолтой байгаа. Харин Москва нэлээд ноцтой санал зөрөлдөөн байна гэж үзэж байна. Стратегийн давшилтын зэвсэг болон пуужингийн довтолгооноос хамгаалах систем зэрэг хоёр сэдвийг холбох тухай өгүүлж байна гэж Косачев тэмдэглэв. Орос, АНУ-ын стратегийн давшилтын зэвсгийн талаарх өмнөх гэрээний үйлчлэх хугацаа өнгөрсөн оны 12-р сарын 5-нд дууссан юм.