Ванкуверт болж байгаа олимпийн наадмын 11 дэх өдөр Оросын шигшээ багийн медалийн тоо хоёроор нэмэгдлээ. Биатлоны тамирчин Светлана Слепцова, Анна Богалий-Титовец, Ольга Медведцева, Ольга Зайцева нар буухиа уралдаанд өрсөлдөгчиддөө боломж олголгүй, алтан медаль хүртэв. Францын шигшээ баг мөнгө, германы тамирчид хүрэл медаль авчээ. Үүнээс арай хожуу оросын тэшүүрчин Иван Скобрев олимпийн наадмын 10 км зайд мөнгөн медаль хүртсэн байна.  Энэ замд түрүүлж явсан голландын тамирчин Свен Крамер замаа будилснаас  эрхээ хасуулж,  үзүүлэлтээр гуравдугаар байрт явсан Иван Скробер хоёрдугаар байрт оржээ. Эцсийн дүнд Солонгосын тамирчин Ли Сын Хун алтан медаль хүртсэн байна. Гуравдугаар байрт голландын тамирчин Боб де Ойнг орсон байна. Оросын шигшээ багийн тамирчид  13 медаль авснаас 3 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль байна. Өнөөдөр оросын хоккейчид дөрөвний нэгийн шувтаргад Канадын шигшээ багтай тоглоно. Эмэгтэйчүүд слалом, тэшүүр, бобслей, цанын акробат зэрэг спортын төрөлд шагналт байрын төлөө өрсөлдөнө.