0Москва хотод Александровскийн цэцэрлэгт хүрээлэнгийн нэр нь үл мэдэгдэх хөшөөнд мөнхийн галыг сэргээлээ. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 65 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлын хүрээнд дурсгалын цогцолборыг сэргээн засварлахаар хаасан үеэс буюу 12-р сарын 27-оос Поколонный ууланд байсан галыг хуягт техникээр авчирсан юм. Д.Медведев болон В.Путин нар мөнхийг галд цэцэг өргөж, ахмад дайчдад баяр хүргэв. Орос улсад өнөөдөр тэмдэглэж байгаа Эх орноо хамгаалагчдын өдөр ёслолын ажиллагаа болов. Оросын ард түмэн энэ өдрийг албан бусаар бүх эрэгтэйчүүдийн баяр гэж үздэг. Жагсаалд байсан, одоо байгаа бүх цэргийнхэнд, мөн арми, флотын ахмад дайчин, цэргийн албан хаагчдад өнөөдөр оросын ард түмэн талархан, хүндэтгэл үзүүлж байна. Эх орноо хамгаалагчын хувь заяа ямагт амаргүй байсан. Улс орны эрх чөлөөнд сэлэм далайсан хүмүүстэй тэд амь бие хайрлалгүй хамгийн түрүүнд хөндөлсөдөг. Арми өнөө үед ч Оросын төр засгийн үндэс, улс орны тогтвортой байдлын баталгаа болж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Эх орноо хамгаалагчдын өдөрт зориулсан ёслолын үдэшлэгт хэлсэн үгэндээ, дурын халдлагыг сөрөн зогсох чадалтай улс орны орчин үеийн зэвсэгт хүчин байгуулах нь стратегийн зорилт хэмээн нэрлэсэн юм. Төрийн дээд шагнал гардуулах ёслолын үеэр Д.Медведев ахмад дайчдад хандан мэдэгдэхдээ: Удахгүй бид хамтдаа ялалтын ойгоо тэмдэглэнэ. 1945 онд та бүхэн манай ертөнц, манай орныг аварч, бидний ирээдүйг хамгаалж, Эх орноо хайрлах сэтгэл нь агуу их сэтгэлийн тэнхээ, баатарлаг гавьяа манай арми ялагдашгүй болохыг баталлаа. Орчин цагийн цэрэг, офицеруудыг бид та бүхний ёс суртахууны жишээн дээр хүмүүжүүлж байна. Орос улсын Зэвсэгт хүчин өндөр мэргэжлийн, дурын сорилыг зохих ёсоор сөрөх чадалтайн зэрэгцээ байлдааны тэнхээ, баатарлаг уламжлалаар хүчирхэг билээ. Манай Зэвсэгт хүчин урьдын адил манай улсын батлан хамгаалах эргүүлд зогсож, олон улсын тогтвортой байдлын хүчин нэн чухал хүчин зүйл байна. Эртний Кремлийн хананы мөнхийн галын цогцолбор 40 гаруй жилийн турш оросын улс төрчид төдийгүй гадаадын төлөөлөгч, ахмад дайчин, тэдний үр сад, Москва хотын мянга мянган гэр бүл бологсод Эх орноо хамгаалан амь насаа өргөсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр энд ирдэг ариун газар юм.