Оросын “Неустрашимый” эргүүлийн хөлөг онгоц Африкийн эвэр орчмын нутаг болон Адены тохойд гадаадын иргэний 50 гаруй хөлгийг дээрэмчдийн халдлагаас хамгаалан аюулгүй хүргэлээ. Иргэний хөлөг онгоцонд аюултай “дээрэмчдийн бүс нутагт” эрүүлийн хөлөг онгоц сар байлдааны жижүүрт гарахдаа гадаадын улсын далбаатай, янз бүрийн зориулалттай 15 гаруй хөлөг онгоц, шатахуун тээгч хөлгийн цувааг дагалджээ. Антигуа болон Барбудагийн далбаатай “Ариэлла” хөлөг онгоцыг булаан эзлэхийг оролдсон 7 дээрэмчинтэй завийг оросын эргүүлийн хөлөг 2-р сарын 6-нд саатуулсан байна.