0Эх орноо хамгаалагчдын өдөр буюу 2-р сарын 23-нд Оросын янз бүрийн бүс нутагт ер бусын арга хэмжээ эхэллээ. Сайн дурын 500 орчим хүн эх орны дайны ахмад дайчидтай уулзаж, дүрс бичлэгийн ярилцлага хийнэ. Дайны эмгэнэлт жилүүдийг нүдээр харсан хүмүүсийн дурсамж “Бидний ялалт. Амьд түүх” дурсамжийн үндсэн архив болно. АНУ болон Европын зарим оронд өнөө үед “Амьд түүх” архив байдаг ч, оросын энэ арга хэмжээ хамгийн өргөн хүрээг хамарч байна.  Эх орны дайнд оролцсон хүмүүсээс одоо амьд сэргүүн 142 мянган хүн байна. Энэ дайнд оролцсон баатарууд өдөр бүр биднийг бүрмөсөн орхин одож байна. Цаг хугацааг ялах аргагүй. Гэхдээ тэдний тухай дурсамжийг хадгалах боломжтой гэдэгт “Бидний ялалт. Амьд түүх” төслийн зохион байгуулагчид итгэлтэй байна. Тиймээс сайн дурынхны хүчээр ахмад дайчидтай уулзаж, дайны төдийгүй, бага насных нь тухай, дайны өмнөх болон дайны дараа үеийн дурсамжийг дүрс бичлэгт буулгахаар шийдсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш бараг 65 жил болж байна. Оросын олон иргэн тэр дундаа залуу үе тэр үе болон эмгэнэлт үйл явдлын шалтгааны талаар төдий л сайн мэдэхгүй байна. Дайны хүнд жилүүдийг даван туулж, бидний үе хүртэл амьд сэрүүн, өдгөө манай төсөлд оролцож байгаа хүмүүсийн олонх нь өөрсдийгөө “дайны хүүхдүүд” хэмээн нэрлэдэг. Тухайлбал Ульяна Соколова тэр үед ердөө 14 настай байжээ. Түүний дүрс бичлэгийн ярилцлагыг өнөөдөр www.41-45.su хаягаар үзэх боломжтой. Охин сургуульдаа очих замдаа дайны тухай сонсчээ. Тэрээр энэ дайнд гэр бүлийнхийгээ бараг бүгдийг алдсан юм. Нацистуудыг хараад тэр хамгийн их айжээ. Ульяна Соколова дайн эхэлсэн тухай дурсахдаа өнөө хир нулимс дуслуулдаг. Воронеж орчмын тосгонд 1942 онд германчүүд цөмрөн орсон байна. Өглөө 8 цагт германчүүд мотоциклтай уулнаас бууж байхыг бид харсан. Бид их айсан. Би энэ үед гадаа гудамжинд байсан. Германчүүд айлуудаар орж, идэх юм нэхсэн. Өөр нэг буутай герман энд дайтах тул гэрээсээ явах ёстой хэмээн бидэнд хэлсэн. Хөл нүцгэн, дан даашинзтай ойд зугтахаас өөр арга бидэнд байгаагүй. Ульяна Соколова фашистууд байсан тул төрсөн гэртээ очоогүй байна. Тэрээр ойд аж төрж байсан ч, булаан эзлэгчид хүмүүсийг албадан ажиллуулж байлаа. Тосгоны хагас өлсгөлөн суугчид нацистуудад захирагдахаас аргагүй байлаа. Дүрс бичлэгийн ярилцлага өгсөн өөр нэг хүн Николай Кизянков 1922 онд төрсөн, дайны жилүүдийг даван туулсан нэгэн. Дунд сургуулиа алтан медальтай төгссөний дараа Николай 1941 оны 6-р сарын 23-нд сайн дураар фронтод очжээ. Тэрээр их сургуульд үргэлжлүүлэн суралцахын оронд цус урсгасан тулаанд оролцсон юм.


0Би Москва, Сталинградыг хамгаалж, Ленинградын бүслэлтийг сэтлэхэд оролцсон. Миний цэргийн мэргэжил тэнгисийн зенит их бууч. Дайн эхлэхэд би курсант цолтой, харин дуусхад зенитийн батарейн командлагч болсон. 1945 оны 1-р сарын 27-нд ялалтын салют буудахад оролцох хувь надад тохиосон. Тэр үед 324 буугаар нэгэн зэрэг 24 удаа салют буудсан юм. Дайн эхлэхээс өмнө бид дайнд удаан бэлтгэсэн ч, дайнд бүрэн бэлтгэж амжаагүй байсан. ЗХУ болон Германы хооронд байгуулсан энхийн гэрээ бидэнд их тус болсон. Бид жил хагас хугацаа хожсон. Тэгэхэд ганцхан бид бүрэн зэвсэглэж амжаагүй юм. Улс оронд Т-134, 85 калибрын зенитийн зэвсэг зэрэг шинэ загварын зэвсэг дөнгөж ирж байсан. Ийм 700 гаруй түүх байна. Янз бүрийн хувь заяатай, янз бүрийн хүмүүсийг хүүхэд наснаас нь холдуулж, тайван амгалан байдлыг алдагдуулж, ойр дотны хүмүүсээ алдсан үзэн ядалт тэднийг нэгтгэж байна. Ахмад дайчдын тодорхой хувь заяа төдийгүй ЗХУ байлдааны ажиллагаанд бэлтгэж, мөн фашист Герман итгэл эвдэн халдана хэмээн бодож байсан эсэх улс орны дайны өмнөх улс төрийн байдал ямар байсныг тодруулах оросын тэргүүлэх түүхчдийн боловсруулсан асуултанд ахмад дайчид хариулжээ. Бүх бичлэгийг Орос улс төдийгүй Украин, Гүрж, Балтын орнуудын сургууль, их дээд сургуульд судална. Орос улсын ерөнхийлөгчийн дэргэд саяхан байгуулагдсан түүхийг гуйвуулах асуудал эрхэлсэн комиссийн ажилд энэ их нэмэр болно. Ер бусын архив бүрдүүлэх ажил 5-р сарын 9-нд дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 65 жилийн ойн өдөр дуусана. Энэ нөр их ажил бүх дайчдын дурсамжийг олон нийтийн хүртээл болготол үргэлжилнэ.