Энэтэхгийн хойд хэсэгт өнөөдөр өглөө зам тээврийн осолд орсон оросын зургаан жуулчин ноцтой бэртээгүй байна. Тэд ухаан саруул, эмнэлэгт байна. Тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Гурван эрэгтэй, гурван эмэгтэй осолджээ. Тэд йогоор хичээллэхээр Ришикешийг зорьж явжээ. Микро автобусыг жагар хүн жолоодож явсан байна. Урьдчилсан мэдээгээр жолооч замын нарийнхан хэсэгт гүйцэж түрүүлэхдээ, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эсрэг урсгал руу орсны улмаас ачааны тэрэгтэй мөргөлджээ.