Москва хотод унасан цасны зузаан хагас зуун жилийн дээд амжилтыг эвдлээ. Хур тунадасын хэмжээ зарим газар 63 сантиметрт хүрч, 2-р сард тогтсон хэмжээнээс давлаа. “Өмнөх дээд амжилтыг 1966 онд тогтоосон юм. Тухайн үед 62 см зузаан цас орсон” гэж Москва болон Москва мужийн Цаг уурын товчооны төлөөлөгч Интерфакс агентлагт уламжилжээ. Москва хотын Хот тохижуулах, орон сууц- аж ахуйн албадууд хамаг тэнхээгээр байгалийн гамшигтай тэмцэж байна. Цас цэвэрлэхэд 17 мянган нэгж тусгай техник, нэмэлт эх үүсвэр ашиглаж байна. Өчигдөр нийслэлийн гудамжнаас 417 мянган шоо метр цас зайлуулж, дээд амжилт тогтоов. Нийгмийн объект, галын депо, метро өртөөний ойр орчим, нийтийн тээврийн зогсоолын цасыг арилгахад гол анхаарал хандуулж байна. Цаг уурчдын анхааруулснаар 2-р сарын 23-нд нийслэлд агаарын шинэ фронт ирнэ. Сүүлийн өдрүүдийнх шиг тийм их цас унахгүй гэнэ. Одоо 10 градус байгаа бол 14 градус хүртэл баг зэрэг хүйтэрч магадгүй байна.