Орос улс Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэж байна. Албан бусаар 2-р сарын 23-ны өдрийг бүх эрчүүдийн баяр гэж үздэг. Москва болон оросын олон хотод ёслолын жагсаал, үзэсгэлэн, концерт, баярын үйл ажиллгаанд зориулсан театрчилсан тоглолт болно. ОХУ-ын Зэвсэгт хүчний нэгдэл, хэсгүүдэд 2-р сарын 23-нд ёслолын жагсаал болно. Нийслэл болон цэргийн алдар цуут хот болон Оросын засаг захиргааны үндсэн төвд үдэш эх орон, мөн амьд үлдэгсдийн алдар цуугийн төлөө амиа өргөсөн хүмүүсийн дурсгалд 1000 орчим буу, салютын төхөөргөөр нэгэн зэрэг 30 удаа салют буудана гэж Итар-Тасс агентлаг уламжлав. Эх орноо хамгаалагчдын өдөр оросын ард түмэн жагсаалд байгаа эсвэл байсан цэрэг эрсийн ар гэрийнхэнд, мөн цэрэг-интернационалчид, флот, армийн цэргийн албан хаагч, ахмад дайчдад талархан, хүндэтгэл үзүүлдэг. Эх орноо хамгаалагчид амаргүй хувь заяатай хүмүүс. Тэд эх орноо хамгаалахын тулд улс орны эрх чөлөөнд өнгөлзөгчтэй амь бие хайрлалгүй хамгийн түрүүнд хөндөлсдөг. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өчигдөр Москва хотод хэлсэн үгэндээ, дурын халдлагыг сөрөн зогсох орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулах нь стратегийн зорилт хэмээн нэрлэсэн юм. "Дурын халдлагыг сөрөн зогсоох чадалтай, орчин үеийн аюул заналыг таслан зогсоох, мөн олон улсын тогтвортой байдлыг хангах бодит хүчин зүйл болох, үр нөлөөтэй арми, флот байгуулах нь бидний стратегийн зорилт билээ" хэмээн Д.Медведев хэллээ.