Оросын их театрын бүжгэн жүжгийн аялан тоглолт ням гаригт Вашингтон хотод ялгуусан баяраар өндөрлөлөө Арам Хачтурянын хөгжмөөр Юрий Григоривичийн найруулсан «Спартак» бүжгэн жүжгийг энэ алдарт хамтлаг 7 удаа дараалан тоглосон байна. Долоо хоногийн турш Их театрын бүжигчдийн тоглосон Кеннедийн нэрэмжит соёл урлагын төвд нэг ч суудалгүй битүү зааланд алга ташилтын дуу цууриатаж байлаа. «Спартак» зөвхөн үзэгчдийн ярианы сэдэв болоод зогсоогуй хэвлэлийн баатар боллоо. «Вашингтон пост» сонины нэрт шүүмжлэгч Сара Кауфман, гол дүрд бүжиглэж байгаа 21 настай бүжигчин Иван Васильевын оруулаж байгаа хувь нэмрийг «гладиаторуудын эгнээг болон бидний зүрх сэтгэлийг итгэлтэйгээр байлдан дагуулж байлаа» гэж шудрага бичжээ.