Эгийн тэнгис дэх Грекийн эргийн хавьд живж байсан «Альборада» хөлөг онгоцноос 4 орос, 1 азербайджан хүнийг урьд шөнө аварсан байна. Энэ тухай грекийн эргийн хамгалалтынхан РИА Новости агентлагт уламжилсан байна. Тилос арлаас зүүн хойш 5 мильд энэ хөлөг осолд орсон байна. Коморын арлуудын улсын тугтай энэ хөлөг Болгараас Турк руу тамхи зөөж явсан байна. Багын 5 гишүүн аврах завинд сууж явахад нь аврагчид олж аварсан байна. Далайчдын биеийн байдал сайн байна.