Өмнөд афганы Урузган мужид НАТО-гийн хүчин агаарын цохилт өгсөнөөс болж наад зах нь энгийн номхон 30 гаруй хүн амь үрэгджээ. Афганистан дах НАТО-гийн хүчний командлалын төлөөлөгчид, АЦХ-ний цохилт өгсөнийг батлаад, бөмбөгдсөн тээврийн цуваан дотор алан хядагчид байх ёстой байсан гэж мэдэгджээ. Энэ бол натогийн хүчний оролцоотойгоор хийж байгаа анхны тохиолдол биш юм. Пүрэв гаригт НАТО-гийн сөнөөгч онгоц, хойд афганы Кундуз мужид цагдаагийн машины цувааг андуурч бөмбөгдөн устгасан билээ. Үүний үр дүнд 7 хууль сахиулагч амиа алдаж, 2 нь шархадсан байна.