Орос, Белорус, Казахстан улсууд ДХБ-д ганц ганцаараа элснэ гэхдээ Гаалийн холбооны нэгдсэн нөхцлөөр элсэнэ.Энэ тухай Казахстаны Худалдаа аж үйлдвэрийн дэд сайд Жанар Айтжанова «парламентын цагын» үеэр парламентад үг хэлэхдээ мэдэгдлээ. Одоо ДХБ элсэх асуудлаар 3 орон зөвлөлгөөн хийж байна гэж тэр санууллаа. Гаалийн холбоо байгуулах тухай багц баримт бичигт Орос, Белорус, Казахстан улсуудын ерөнхийлөгчид 11-р сарын 27-нд Минск хотноо гарын үсэг зурсан билээ. Хэлэлцээрт тохирсон ёсоор 1-р сарын 1-нээс эхлээд энэ гурван улсад гаалийн нэгдсэн тариф үйлчилж эхэлсэн, харин Гаалийг холбоо 7-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болно.