Буудлагат цанын уралдаанд оросууд хүсэн хүлээсэн алтан медалиа авлаа. Евгений Устюгов бүх байгаа мэргэн онож, өрсөлдөгчиддөө ямарч боломж өгөхгүй байсаар, нийтийн гараатай уралдаанд түрүүлэн орж ирлээ. Түүнээс гадна тэрээр барианд ганцаараа омог бардам орж ирсэн юм. Энэ өдөр буудлагат цанын эмэгтэй тамрчин маань ч итгэл алдсангүй. Ольга Зайцева маань нийтийн гараатай уралдаанд мөнгөн медаль хүртлээ Орос улсын буудлагат цанын тамирчид бол олимпын наадмын тэргүүн шагналын төлөө гол өрсөлдөгчдийн нэг, дэлхийн хүчтэй шигшээ багын нэг гэсэн сайхан үгээр мэргэжилтнууд, хэвлэлийнхэн гарааны өмнөхөн манай багыг мялааж байлаа. Харин урьдах гурван удаагын уралдаанд тэд маань 4-р байраас дээш гарч байгаагүй юм. Заримдаа цас, заримдаа бороо, ер нь л аз тохиохгүй л байсан. Шалтгаан мундахгүй л байлаа. Ийм учраас л нийтийн гараатай уралдаанд их найдаж байлаа. Үүнийг ч манай тамирчид сайн ойлгож байсан юм. «Ийм их сэтгэл хөдлөлийг би урьд нь огт мэдэрч байсангүй гэж» уралдааны дараахан олимпын аврага Евгений Устюгов хэлээд: Уралдаан эхнээсээ эхлээд л дайчин, хүнд, хурц байсан харин бариа дөхөөд ирэхээр би илүү хүчтэй байна гэдэгээ мэдэрч эхлэнгүүт бүх санаачлагыг гартаа авахаар шийдсэн. Миний гол өрсөлдөгч словакын Павол Хурайтыг гомдоохыг хүсэхгүй байна. Бидний ард 3-рт хэн явж байгаа гэдгийг би мэдэж байсан тийм болохоор тасрахаар шийдсэн. Хийгдэхгүй байсан зүйл ч эцсийн эцэст сайн тийшээ хийгддэг, бидний хувьд аз муутай байгаа энэ удаагийн олимпыг ямарч байсан тамгаллаа гэж тэр хэллээ. Галын шугамны эхний эгнээнд шууд хорин хүн байнд ч үгүй банзанд ч үгүй болсон. Дараагий буудлагаас эхлээд тэргүүлэгчдийн тоо цөөрч эхэлсэн. Сүүлчийн буудлагын дараа алтын төлөө өрсөлдөх хүн 2 болох нь тодорсон. Энэ нь оросын Евгений Устюгов, словакын Павол Хурайт нар байлаа. Хэрвээ галын эгнээнд хоёр өрсөлдөгч хүч тэнцүү байсан бол цанын гүйлтэд орос нөхөр, словак нөхрийг хол хаясан билээ. «Энэ удаа аз миний талд байлаа» гэж Евгений Устюгов яриад: Би барианд түрүүлж орлоо. Аз жаргалтай байна, сэтгэл маш өндөр байна. Хамгийн агуу тэмцээнүүдийн нэгд ялалт байгууллаа гэж дотоод сэтгэлээрээ мэдэрч байна. Үнэнийг хэлэхэд одоо бүхнийг бүрэн ойлгож чадахгүй л байна. Нийтийн цанын уралдаан гэдэг үнэхээр шал өөр мэдрэмж өгдөг юм байна. Үнэхээр аз миний талд байлаа зарим нэг сумнууд өөрсдөө л байгаа ончох шиг болсон. Би аз жаргалтай байна. Би гараанд гарах бологондоо л ялна гэж гардаг, гэхдээ тэр болгон сансанаар болох биш дээ! Өнөөдөр үнэхээр ялах сэтгэл дүүрэн байлаа. Би үүнийг хийж чадлаа!!!
Ванкуверт болсон нэг хувийн төрөлтөт уралдаанд Евгений нэг алдаж буудснаас болж медаль авч чадаагүй юм. Тийм учраас энэ удаа тэр боломжтой бүхнийг хийсэн ялангуяа сүүлийн хэсэг дээр маш болгоомжтой байлаа. Тэр дундаа нийтийн гаралт бол сүүлчийн хэсэг дээр бүх юм шийдэгддэг уралдааны нэг юм. Би үнэндээ буудлагаас л айж байсан, яагаад гэвэл тамирчин хүний хамгийн гомдолтой байр 4-р байрыг эзлэхийг үнэхээр хүсээгүй гэж Евгений Устюгов ярила. Мэдээж хэрэг сэтгэлийнхээ гүнд олимпын тоглолтод ялалт байгуулах юмсан гэсэн хүсэл мөрөөдөл оргилож байсан гэж Евгений Устюгов яриагаа үргэлжлүүллээ. Гэхдээ би заавал ялалт байгуулна, медаль авна гэж бодож байгаагүй.
Буудлагат цанын эмэгтэйчүүдийн уралдааны анхны медалийг орос хүүхэн хүртлээ. Турины олимпын аврага Ольга Зайцева мөнгөн медаль хүртлээ. Ольга Медведцеваг ялалтын индэрт гарахад жаахан юм дутлаа. Нийтийн гарааны уралдаанд тэр 4-р байрт орсон юм. Оросын буудлагат цанын тамирчид хэд хэдэн азгүй тохиолдлын дараа, одоо хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө нүүр улайхгүй боллоо.