Пакистаны цагдаагийнхан «Талибан» хөдөлгөөний толгойлогчдын нэг афганы Нангахар мужийн засаг дарга асан Мулви Кабирыг барвчиллаа гэж ням гаригт Фокс Ньюс телевизийн суваг Пентагоны өндөр албан тушаалын түшмэдийн мэдээлснийг иш татан мэдээллээ. Талибуудын хамгийн их эрж хайж байгаа 10 толгойлогчдын нэг бөгөөд түүнийг Пакистаны зуун хойд нутгаас баривчилсан байна. Америк, Пакистан улсуудын тусгай албадын хамтарсан ажиллагааны дүнд 2-р сард баривчилсан Абдул Гани Барадарын өгсөн мэдээллийн дагуу түүнийг баривчилаж чадсан байна. «Талибан» хөдөлгөөний толгойлогчдын 2 дах хүн гэж тооцогддог Бардарыг байцаах үед олж авсан мэдээлэлээр зөвхөн Нангахарын засаг дарга асан ч биш бас талибын 2 толгойлогчийг баривчилсан байна.