Энэтхэг улсын тусгай албаныхан 40 сая долларын үнэтэй хоёр хэсэг хар тамхийг Пакистаны хил орчмоос хурааж авлаа гэж «Интерфакс» агентлагт ням гаригт Хар тамхины сүлжээтэй тэмцэх удирдах газраас мэдээлсэн байна. Баасан гаригт Пенджаб мужийн цагдаагийн газар энэ том «олзыг» өөрийн мэдээлэгчдийн тусламжтайгаар Амритсар хотын олон улсын онгоцны буудлын ойролцоо ачааны машинаас хурааж авсан байна. Урьдаас маш сайн бэлдсэн энэ ажиллагааны явцад машины жолооч 20,5 кг хар тамхиа орихоод зугтаж амжсан байна. Хар тамхины 2 дах хэсэг 15 кг опиумыг цагдаагийнхан Пакистантай хил залгаа хөрш Жамму, Кашмир мужийн хилийн ойролцоох нэгэн тосгоноос хурааж авсан байна. Цагдаагийнхан 2 хар тамхины наймаачдыг баривчилсан бөгөөд нэг нь олон улсын хэмжээнд зарлагдсан хулгайч байжээ. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар эвслийн хүчин алан хядагчдын эсрэг ажиллагаа явуулж эхэлснээс хойш афганы хар тамхи үйлдвэрлэл 40 дахин нэмэгджээ. Энэ мөнгөөр алан хядагчдыг санхүүжүүлж байгаа билээ