Мадейрт болсон усны үерт амь насаа алдсан хүмүүст зориулж Португаль улсад 3-н өдрийн гашуудал зарлаад байна. Даваа гаригийн өглөөний засгийн газрын яаралтай хуралдаанаар, бүс нутгийн, өөртөөн засах энэ аралд нэмэлт тусламж үзүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ. Сүүлийн үеийн мэдээгээр 42 хүн амь насаа алджээ. Одоо нурсан байшингууд болон урсаж алга болсон, шаварт дарагдсан машинуудыг тоолох ажлууд төрийн байгууллагуудын үндсэн ажил болоод байна. Хамгийн чухал нь усан хангамжийг сэргээх явдал юм, учир нь зарим кварталд бүтэн хоног ус очоогүй байна. Ням гаригт Мадейрт эмч, аврагч, усанд шумбагчдын хэсгууд ирсэн байна. Тэд, бүтэн өдөр байшингуудыг судлаж, нурангийг арилгаж байгаа орон нутгийн галынхан, цэргийнхэнтэй хамтран ажиллаж байна. Онц байдалын сүйрлийг арилгах тоног төхөөрөмж, аврагчдын хэсгийг ачсан «Корте-Реал» хөлөг тун ойртож явна. Аврагчид, гадаад ертөнцөөс бүрмөсөн тусгаарлагдсан, аралын төв дунд байдаг Куралл-даш-Фрейраш тосгонд нэвтрэн орж чадсан байна. Одоо ор сураггүй алга болсон хүмүүсийн ойролцоо тоог хэнч мэдэхгүй байна. Бямба гаригт үргэлжлэн орсон аадар борооноос үүссэн үер, хөрсний нуралтын улмаас 250 хүн орох оронгүй болжээ. Урьд шөнө тэд цэргийн бааз дээр хоноглосон байна.