Орос улс энэ хавар, Казахстаны Байконурын сансарын буудлаас 8-аас доошгүй пуужин тээгч хөөргөнө. Даяарчлалыг хамарсан зүг чиг олох Оросын «ГЛОНАСС» системийн, ижил нэртэй гурван дагуулыг «Протон-М» пуужин зөөгчөөр 3-р сарын 2-нд сансарт гаргана гэж сансарын буудлаас авсан мэдээг иш татан «Интерфакс» агенлаг уламжиллаа. Мөн 3-р сард «Протон-М» пуужин зөөгч, Дич Нетворк хиймэл дагуулын зурагтын сувагт зориулсан Эхостар аппаратыг сансарт гаргана. 4-р сард, жолоодлогот «Союз ТМА-18» хөлөг бүхий «Союз-ФГ» пуужинг хөөргөхөөр төлөвлөж байна. Энэ хөлөгөөр оросын Александр Скворцов, Михаил Корниенко, америкийн Трейси Колдвелл-Дайсон нарын баг ОУСС-д очино. Мөн 4-р сарын сүүлчээр, багын гишүүдэд зориулсан тоног төхөөрөмж, түлш, хүнс ачсан ачаа тээврийн «Прогресс» хөлгийг «Союз-У» пуужин зөөгчөөр ОУСС руу хөөргөнө.