Гаванад болж байгаа номын үзэсгэлэнд оросын асар гадаадын хамгийн шилдэгээр шалгарлаа. Үзэсгэлэнд тавьсан бүтээлүүд нь өргөн хүрээг хамарсан олон янз байгаа учир ийм шийдвэр гаргасан гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн байна. Оросын асар 450 хавтгай дөрвөлжин метр талбайтай юм. Оросын 300 гаруй хэвлэлийн газар 3500 орчим ном дэлгэн тавиад байна. Үүнээс гадна оросын асарт «Орос-Куб улсууд 50 жил хамтдаа», «Орос-Куб улсууд, Архивын материалууд юу өгүүлнэ вэ?», «Вива Куба» зэрэг орос, кубын ард түмнүүдийн найрамдалд зориулсан зурагт хуудасууд, кубын сэдэвтэй киноны зарлалын хуудас зэргийн үзэсгэлэнгүүд гарлаа. РИА Новости агентлагийн мэдээлснээр Эх орны их дайнд зориулсан хэсэг, мөн Антон Чеховын 150 жилийн, Михайл Шолоховын 105 жилийн ойд зориулсан тусгай үзвэрүүд онцгой сонирхол татсан байна. Гаванагийн олон улсын 19-р номын яармаг Сан-Карлос-де-ла-Кабанья цайз болон кубын нийслэлийн соёлын төвүүдэд 2-р сарын 11-21-ны хооронд болсон билээ.