Ванкуверт болж байгаа олимпын наадмын ээлжит өдөр Оросын шигшээ баг алт, менге, хурэл, 3 медаль хүртлээ. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн буудлагат цанын уралдааны Евгений Устюгов, Ольга Зайцева нарын зэрэг гараанаас гарч уралдсан явдал энэ төрлийн уралдаанд оросын тамирчдын азгүйтэх байдлыг зогсоолоо. Эхлээд Устюгов 15 км-ын зайд бүх дөрвөн байг алдалгүй онож, дэлхийн буудлагат цанын бүх грантыг тойрон гарч ганцаараа 35 минут 35,7 секундын дүнтэйгээр барианд орж ирлээ. Дараа нь Ольга Зайцева нийтийн гараатай 12,5 км-ын зайд мөнгөн медаль хүртлээ. Оросын буудлагат цанын эмэгтэй тамирчин түрүүлсэн германы тамирчин Магдалене Нойнерээс 5,5 секундээр хоцорсон юм. Ванкуверын олимпын хосоор уралдах уралдаанд, бобслейн оросын хос тамирчид Александр Зубков, Алексей Воевод нар хүрэл медаль хүртжээ. Манай эх орны тамирчид нийтдээ 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна. Оросын хоккейн баг ням гаригт Чехийн багыг 4:2 харьцаатайгаар хожиж, В хэсэгтээ нэгдүгээрт орлоо.