Өнөөдөр бид та бүхэндээ орос улсын нэгэн арлын тухай ярьж өгөх гэж байна. Врангелийн арал шиг баян амьтаны ертөнцтэй газрыг та Арктик тивийн хаанаас нь ч олохгүй! Амьд бүхнийг мөнхийн цас, мөсөөр хучихын өмнө байгал эх сайхан бүхнээ хадгалаж үлдээх гэсэн мэт ээ! Энэхуу арал, Чукоткагаас баруун тийш 140 км-т,Хойт мөсөн далайд оршдог юм. Врангель арал ЮНЕСКО-ийн дэлхийн өвд багтсан ариун дагшин газар билээ.Хоёрдугаар сарын сүүлчээр Орос улсын дархан цаазат газар Врангелийн арал өвөл цагын гүн нойрондоо амгалан нойрсож байна. Олон сар, өдрийн цасан шуурга хэдэн метр зузаан цасан бүрхүүл үүсгэжээ. Энэ зузаан цасан хунгар дотор эм цагаан баавгай ичээгээ засдаг юм. Дэлхийн хамгийн олон цагаан баавгайн ичээтэй газар энэ арал билээ. Ийм ичээ бүрт эм цагаан баавгай хоёр бамбарууштайгаа нойрсож байна. Энэ аралыг бас цагаан баавгайн «эх барих газар» ч гэж нэрлэдэг. Гурав, дөрөвдүгээр сард тэд ичээнээсээ гарч, хэдэн долоо хоногийн дараа эмэгчин цагаан баавгай бамбаруушуудаа дагуулан зах хязгааргүй Арктик тивээр нүүдэллэн явах болно. Тэд намар мөс зайрмагтахын үед эргэн ирж тарган далайн моринд ангуучилдаг байна. Харин хээлтэй цагаан баавгай төрлөх ичээндээ ирж амгалан нойрсдог билээ. 4-р сард дархан цаазат газарт цаа буга болон хонин бухнууд тугаллаж эхлэдэг байна. Эдгээр амьтад энгийн цагт ихээхэн амгалан тайван байдаг боловч тугалаад эхлэнгүүтээ зан авир нь эрс өөрчлөгддөг тул нэг их ойртоод хэрэггүй бизээ! Хонин бух бол Врангелийн арлын уугуул амьтан биш, 1975 онд Аляскаас хорь гаруй толгойг авчирч суурьшуулсан, одоо хэдэн зуугаараа бэлчиж байна. Энэ арал дээр ганцхан хэрээ л өвөлждөг, харин урин дулаан хавар цаг ирэхэд жигүүртэн шувууд тоо томшгүй ихээр цуглардаг юм. Энэ арал бол 50 төрлийн шувууны үүрээ засдаг буянтай газар юм. Эдгээр шувуудын ихэнх нь ховор буюу устаж үгүй болж байгаа төрөл юм. Хамгийн түрүүнд пуночка нисэж ирдэг, дараа нь туйлын чистик, кайра, бургомистер зэрэг шувууд нисэн ирж шувуудын чуулган эхлэнэ. Урт сүүлт поморникын агаарт халин нисэж байгаа нь үнэхээр гайхамшигтай. Эдгээр шувууд дотроос хамгийн олон нь цагаан галуу юм. Врангнелийн арал дээр, хэдэн арван мянган цагаан галуу байдаг бөгөөд энэ нь Евроазийн тивийн хамгийн их чуулган юм. Тав дугаар сарын сүүлээр цагаан уйл өндөглөж, өндөгөө дарж эхэлдэг байна. Дэгдээхэйнүүд нь 3-4 долоо хоногийн дараа бүрэн бие даадаг байна. Тэд далавчаа дэлгэж сүрийг үзүүлэж , махчин амьтадыг айлгадаг болдог юм.
Энэ арал дээр 1500 гол, горхи, 900 нуур байдаг бөгөөд нуурын усанд гага шувуу ихэмсэгхэн сэлж явна. Тус арлын цорын ганц мэрэгч лемминг огтоно үзэгдэж эхэлнэ. Ямар нэгэн үл мэдэгдэх шалтгаанаар, өндөр хясаан дээрээс хэдэн мянгаараа үсэрч амиа хорлодог тэр сонин огтоно эд билээ. Зуны халуун наран ээж цас мөсийг хайлуулж дуусангууд түндрын өргөн тал нутаг, солонгын долоон өнгөт цэцэг навчаар хучигдаж эхэлнэ. Энэ арал дээр 400 нэр төрлийн ургамал ургадаг бөгөөд тэдний ихэнх нь эндемика юм. Янз бүрийн ургамалын анхилуун үнэр агаар мандалд нэвт шингэжээ. 6-р сарын сүүлчээр берингийн хар галуу, туйлын чистик, кайра, моевка зэрэг далайн сүрэг шувууд өндөглөж эхлэнэ. Далайн эрэг хавийн өндөр хавцлын мөргөцөг бүхэн жигүүртэн шувуудын үүр болжээ. Хамгийн дээд мергецегт бургомиструуд үүрээ засаж, хөршийнхөө өндгийг хулгайлж байна. Кайра шувууд цорын ганц өндгөө дарж бусад шувуудтай хэрүүл хийнэ. Унаж хагарсан азгүй өндөгнүүдийн шар өнгөөр уйдах завгуй хавцал тэр чигээрээ будагджээ. Долоон сарын дунд үеэс тундрын хөг аялгуун дээр үхэр зөгийн дүнгэнээн нэмэгдлээ.Эндхийн цагаан үнэгний ан хийх цаг нь болж шувуудын өндгийг хулгайлж өөрийнхөө нууц газарт булна. Дараа нь бие биенээ мөрдөж олзий нь булаацалдана. 9-р сард арлын дулаан эрэг дээр далайн морьд цаашдийн аяндаа бэлдэж налайн хэвтэнэ. Харин цагаан баавгай эргэж ирэхийн цагт арал дээр эмх замраагүй байдал бий болно. Далайн морьд айснаасаа болж бие биенээ дарж шархдуулж, ална. Хөөрхийс шархадсан амьтад, араатан аврага амьтны идэш болно. Цагаан баавгай ичээндээ орохын өмнө тарга тэвээрэг авах хэрэгтэй байгаа тул ийнхүү тарган далайн морьдоор зоог барьхаас өөр аргагүй шүү дээ! 10-р сарын сүүлчээр хүйтний эрч чангарч эхэлнэ. Анхны цас будран орж арал маань цагаан өмсгөлөө өмсөж, анхилуун хаврыг хүлээн амгалан нойрслоо.