Эрхэм хүндэт сонсогчдоо! Та бухэн минь сар шинэдээ сайхан шинэлэв үү? Нэвтрүүлгээ уламжлал ёсоор сонсогч та бүхнийхээ захидлын тоймоор эхлэе! Завхан аймгийн Тосонцэнгэл сумын манай сонсогч З.Цэрэнням, түүний хөгжмийн захиалгыг биелүүлсэнд маш их баярласанаа илэрхийлжээ. Хэрвээ «би яруу найрагч байсан бол та нартаа зориулж шүлэг бичмээр байлаа» гэж тэр бичжээ. Та нар минь байгаад би маш их баяртай байна. Танай нэвтрүүлгүүд маш их өргөн хүрээг хамарсан сонирхолтой байдаг гэж З.Цэвэгням захидлынхаа төгсгөлд тэмдэглэжээ. «Халзангий даваа» ойн аж ахуйд амьдардаг,Улаанбаатар хотын соносгч Д.Шаравсамбуугаас бид бас захидал хүлээж авлаа. Тэрээр бичихдээ: Би болон миний эхнэр Доржийн Мишка бид хоёр 30-аад жил танай нэвтрүүлгийг сонсож байна,гэхдээ анх удаа та бүхэндээ бичиж байна. Танай нэвтрүүлгийг дуртайяа сонсдог бөгөөд өөрсддөө хэрэгтэй зүйлээ олж авдагаатаа маш их баяртай байдаг юмаа» гэж бичжээ. «Найрамдал-Эрдэнэт» клубын гишүүн Ё.Магсаржалам бидэнд цагаан сарын баярын мэнд хүргэжээ! «Жилийн эцэст бид өнгөрсөн жилд хийсэн ажлынхаа дүнг гаргалаа. Мөн энэ жил бид сонсогчдынхоо дунд хэд хэдэн ажил зохион явуулахаар төлөвлөж байна. Манай клубын гишүүд, Оросын дуу хоолой радиогоос явуулж байгаа бүх уралдаанд идэвхитэй оролцоно гэдгийг амлаж байна гэж тэр бичжээ. Манай сонсогч С.Цэвэгмид цахилгаан шуудангаар захидал илгээж, монгол хэлний редакцийн хамт олонд Цагаан сарын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, ажлийн их амжилт хүсчээ! Тэгээд хэд хэдэн дөрвөн мөрт ирүүлсэн байна. Үүнийг одоо та бүхэндээ сонсгоё!
Оросын дуу хоолой радиогийн нэвтрүүлгийн тухай халуун дотно үгтэй захидал бичсэн сонсогчид та бүхэндээ баярлалаа. Манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Ингээд манай сонсогч С.Баярмаагийн хүсэлтээр Марина ба Владимир Девятовынхны дуулсан «Би гал, чи ус» гэдэг дууг нэвтрүүлье. МШХ нэвтрүүлэг үргэлжилж байна. Улаанбаатар хотын сонсогч,соёлын гавьят зүтгэлтэн, орчуулагч Г.Амар бидэнд дэлгэрэнгүй захидал бичжээ. Би танай радиогийн байнгын сонсогч бишээ! Гэхдээ чөлөөт хором гарвал танай нэвтрүүлгийн дуртайяа сонсдог юм. Би Москва хотод томилолтоор очихдоо танай редакцийн ажилтануудтай уулзаж байсан. Миний бүх амьдрал орос хэлтэй холбоотой. Би хөдөөгийн сургуульд байхдаа орос хэл сурч эхэлсэн билээ. Ингэж энэ хэлийг бага багаар өөрийн болгож уран зохиол болон улс төр, спортын өгүүлэлүүдийг орчуулдаг болсон юмаа. Би одоогийн байдлаар 60 ном орчуулаж, 130 ном редакторлаад байна. Одоо би 75 настай, тэтэвгэртээ гараад 16 жил болж байна, гэхдээ орчуулгын ажлаа орхиогүй ээ! Майя Плисецкая, Ирина Хакамада нарын дурсамж ном, Ирина Федоровагийн «Хайр сэтгэлийн дуун» зэрэг номуудыг ихэд сонирхон уншсан гэдгээ хэлэхэд таатай байна. Ирина Федорова өөрийнхөө номд монголчуудын тухай тэдний ахуй амьдрал тухай маш дэлгэрэнгүй бичиж, Улаанбаатарын амьдралыг нэг бүрчлэн дүрслэн бичжээ. Түүний нөхөр, нэрт эмч Святослав Федоровын тухай олон эх сурвалжаас уншиж мэдсэн, энэ гайхамшигтай хүний тухай монголчууд маань сонсоход таатай байх бол уу?» гэж тэр захидалдаа бичжээ. Олон жилийн туршид Святослав Федоровын нэртэй, эмнэлэгийн шинжлэх ухааны дэвшил хөгжил холбоотой байсан. 1958 онд тэр Чебоксар хотод ажиллаж байхдаа, нийгмийн болон эмнэлэгийн хувьд хүнд хэцүү асуудал болсон муудаж бүүдгэр болсон нүдний болорыг хиймэл болороо солих мэс заслыг анх удаа хийсэн билээ. Олон хэлбэрийн судалгаа шинжилгээ, туршилтын үр дүнд Святослав Федоров ЗХУ-д анхны интраокулярын шилжүүлэн суулгах мэс заслыг хийж үүгээрээ шинжлэх ухаанд цоо шинэ чиглэлийг бий болгосон юм. Дараагийн 10 жил өөрийнх нь сонгосон шинэ чиглэл ирээдүйтэй гэдгийг батлаж өгсөн. Зөвхөн Орос улсад Федеоров өөрөө болон түүний шавь нар 1,5 сая хүнд энэ мэс заслыг хийсэн билээ. Тэрээр эмнэлэгийн шинжлэх ухааны хил хязгаарыг хэн нэгэн хүний зөвшөөрлийг хүлээлгүйгээр ахиулж байсан бөгөөд эрсдэлтэй зүйлийг ч хийж байсан ч түүний энэ эрсдэл үнэн зөв болох нь ажил хэрэг дээр харагдсан билээ.
Хүмүүсийг нүдний шилнээс ангижруулна гэсэг зорилгын өмнөө тавьсан Федоров, зарчимын хувьд цоо шинэ, өндөр үр ашигтай чиглэл, нүдний булчин сулрах, хүүхэн хараа томрох, астигматизм зэрэг өвчний үед засал хийх эрчим хүчний мэс заслыг, дэлхийн нүдний мэс заслын эмчилгээнд оруулсан юм. «Хүн бүхэнд сайхан нүд бэлгэлье!» гэсэн уриа дэвшүүлсэн Федоров болон түүний шавь нар, хамтран зүтгэгчид нь дэлхийн янз бүрийн улсад хараа муутай сая сая хүнийг хараатай болгож аз жаргал бэлэглэсэн билээ. Федоровын «Нүдний микро мэс засал» эмнэлэг, шинжлэх ухааны жинхэнэ төв болсон бөгөөд түүнээс төрөн гарсан өндөр мэргэшлийн мэргэжилтнүүд Орос болон бусад улсын нүдний эмчилгээ, мэс заслын томоохон төвүүдийг удирдаж байна. Энэ эрдэм шинжилггэний салбарууд Оросын аж үйлдвэрийн томоохой 11 хотод одоо ажиллаж байна. Одоо Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сонсогч Даваасамбуугийн хөгжмийн хүсэлтийг дуртайяа биелүүлье! Тэрээр хүү Туваансүрэн, Лхагвасүрэн болон Эрдэнэт хотод амьдран суугаа охин Сарангэрэл, эгч Лхагвасүрэн, Оюундэлгэр, Нарангэрэл нартаа сар шинийн баярын мэнд хүргэж ая дууны мэндчилгээ дэвшүүлж байна За ингээд «Цасан цагаан өвөл» эдэ дууг сонсоно уу МШХ нэвтрүүлэг үргэлжилж байна. Одоо Улаанбаатар хотын сонсогч Д.Лхагвасүрэнгийн асуултанд хариульяа! Орос улсад гурвалжин будаа хэр зэрэг хэрэглэдэг вэ? гэж асуужээ.
Н. Гурвалжин будааны жилийн ургац хураалт 1.5 сая тонн байдаг бөгөөд үүний тал хувь нь Орос болон ТУХН-д ногдоно. Гурвалжин будааг бас сагадай гэж нэрлэдэг юм. Сагадайн ургац тийм өндөр биш, нэг гектараас 4-5 центнер хурааж авдаг. Ургуулахад нилээн түвэгтэй, арчилгаа шаарддаг ургамал юм. Гэхдээ амт чанар болон тэжээллэг чанараас нь болж хүмүүс асар их талбайд суулгадаг билээ. Сагадайн цэцэгнээс зөгий маш их бал цуглуулдаг бөгөөд бал нь эмчилгээний чанартай, бусад ургамалын ургалтанад сайнаар нөлөөлдөг байна. Сагадайн зөгийн бал амт чанараараа хамгийн сайнд тооцогддог бөгөөд ханиад, нусгайг маш сайн эмчилдэг эм болдог байна. Орос улсад эрт цагаас сагадайн чанасан будаанд дуртай байсан бөгөөд бидний үеийг хүртэл уламжлагдаж ирсэн билээ. Ер нь бүх будаанууд аль нэг талаараа эмчилгээний чанартай байдаг бөгөөд сагадайн бол онцгой гэж эрдэмтэд баталсан байна. Эмийн хувьд Төвд эмэнд хэрэглэгддэг байна. Сагадайн бүтэц уураг, өөх, нүүрс ус, кальц, фосфор, йод, рутин, В1, В2 амин дэмүүдээр баян байдаг байна. В1 амин дэм буюу тиамин нь мэдрэлийн болон булчингийн ситемийн үйл ажиллагааг хэвийн болгож хоол боловсруулах эрхтэнуудэд сайнаар нөлөөлдөг байна. В2 амин дэм буюу рибофлавин нь нүүрс ус, уураг, өөх зэрэг бодисын солилцоонд идэвхитэй үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ амин дэм дутагдснаас болж цус багадах, гэрлийн өвчин болон арьсны эд эсийн үхжилт зэрэг өвчин тусдаг байна. Сагдай хүнсний хэрэглээнд махыг бүрэн орлодог чанараараа онцлог юм. Ийм учраас эрт дээр үеэс хямгатай гэрийн эзэгтэй нар түүнийг өндөр үнэлэж хүнсэндээ хэрэглэж ирсэн. Сагадайн уураг нь маш хурдан шингэдэг бөгөөд энэ будааны 86 хувийг уураг эзэлдэг байна. Сагадайн будаанд төмөр, давс их агуулагдсан байдаг. Түүнд байдаг алимны болон нимбэгийн хүчил хоол боловсруулах процессд сайнаар нөлөөлдөг.
100 гаруй ашигтай бодис агуулсан сүүнд чанасан сагадайн будаа маш их ашиг тустай. Сагадайн будаагаар чанасан агшаамал элгэний өвчин, цусны дарал ихсэх өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Сагадайн навч цэцгээр хийсэн эм цусны эргэлтийг сайжруулах, шарх хурдан аниах, амьсгалын замын өвчин, улаан бурхан, туяаны өвчин зэрэг өвчнүүдийг эмчилдэг байна. Эмчилгээний энэ өргөн хүрээ нь сагадайн зөвхөн химийн бүтэцэд ч биш түүний навч цэцэгт байдаг рутинээс их шалтгаалдаг гэж эрдэмтэд тодорхойлсон байна. За ингээд хөгжмийн завсарлага авч түр амсхийе! Хэнтий аймгийн Норовлин сумын манай сонсогч Г.Гэндэн, орос ардын хөгжмийн бүтээлд их дуртай гэж бичжээ. Одоо та «Миний хонгорхон намайг үнсээч!» гэдэг романс сонсоно уу? МШХ нэвтрүүлэг үргэлжилж байна. Улаанбаатар хотоос С.Давгадорж, Өмнөговь аймгаас Ё.Бямбажав, Увс аймгийн Баруунтуруун сумаас Ш.Жамбалсүрэн нарын сонсогчид, Орос улсад байгал,ан амьтан,ургамалын аймгийг хамгаалахын тулд авч байгаа арга хэмжээний тухай егүүлсэн нэвтрүүлгүүд ихэд сонирхолтой байдаг гэж бичжээ. Өнөөдөр та бүхэндээ, устаж үгүй болохын ирмэгт хүрээд байгаа Амарын барыг аврахын тулд оросын экологчид чухам юу хийж байгаа тухай өгүүлье! Дэлхийн онгон байгалыг аврах сангаас мэдээлснээр Орос улсад, 500 хүрэхгүй Амарын бар үлджээ. Сүүлийн зуун жилд энэ барын оршин амьдрах газрын хүрээ эрс багасжээ. Саяхан хүртэл амарын бар Хятадын зүүн хойд нутаг, Солонгосын хойг, Монгол улсад амьдардаг байлаа. Одоо онгон байгал дээр амьдарч байгаа бүх амарын бар Оросын зүүн урд нутгийн Амар мөрөнөөс зүүн тийш Сихотэ-Алинь ууланд л үлдсэн байна. Энэ барыг алж, хороохыг хориглосон боловч жил бүр хулгайн анчид 30-50 толгойг устгасаар байна. Хулгайн анчид барын арьс болон хятадын уламжлалт эмэнд ордог эрхтнүүдий нь авч зарахын тулд алж хороож байна.Зарим нэг мэдээнээс харахад зөвхөн 1991 онд барын яс, эрхтэний нь авч зарахын тулд нийт тоо толгойн гурваны нэгий нь устгажээ. Энэ аймшигт тоо баримт экологчдын сэтгэлийг зовоож байна. Амарын бар зөвхөн амьтны хүрээлэн юм уу, Энэтхэг улс шиг тусгай хамгаалалттай газар амьдрах нөхцөл байдал Орос улсад тулгарч мэднэ. Тийм учраас яаралтай, шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй болоод байна. Оросын экологчид, хулгайн анчидтай тэмцэх болон хулгайгаар ой мод огтлогч хүмүүстэй тэмцэх сайн дурынхны тоог нэмэгдүүлэхийг санал болгож байна. Хамгаалалттай бүсийг Хятад улстай хамтарч бий болгож, удирдах системийг сайжруулах хэрэгтэй. Энэ оны 9-р сард, Орос улсад, 13 орон оролцсон «амарын барын дээд хэмжээний» уулзалт болно. Устаж үгүй болж байгаа барыг аврах нийтийн тусгай хөтөлбөрийг боловсруулана. Нийтийн хамтын хучний зорилго нь 2022 онд барын тоо толгойг 2 дахин нэмэгдүүлж 6500 болоход оршиж байна. Энэ хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэхэд улсын сангаас болон хувийн хандивын хөрөнгийг ашиглах болно. Энэ мөнгийг барын амьдардаг орчнийг нэмэгдүүлж сайжруулах, ой хамгаалагчдийг нэмэгдүүлэхэд зарцуулна. МШХ нэвтрүүлэг өндөрлөх дөхөж байна. Булган аймгийн Тэшиг сумын Д.Долгорсүрэн хөгжмийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүсчээ. Ингээд түүний хүсэлтийн дагуу «Аз жаргалтай амьдарцгаая» гэдэг дууг сонсгоё! МШХ нэвтрүүлгийн энэ дугаар үүээр өндөрлөж байна. Эрхэм сонсогчид та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Бид та бүхнийхээ асуултанд хариулж, хөгжмийн хүсэлтий тань биелүүлэхэд ямагт бэлэн байдаг шүү! Захидал байнга бичиж байгаарай! Дэлхий дахинд болон Орос улсад болж байгаа хамгийн сүүлийн үеийн улс төрийн мэдээ, мэдээлэл, МШХ нэвтрүүлгийг та бүхэн манай ruvr.ru сайтын монгол хэлний хэсэг дээрээс олж уншиж болно гэдгийг дахин сануулж байна! Энэ удаагийн нэвтрүүлгийг сэтгүүлч Ольга Иванова бэлтгэлээ. Бэлтгэн гаргагч редактор Лидия Криницына, найруулагч…, хөтөлсөн нэвтрүүлэгчид…

<сонсох>