Дэлхийн ямарч өнцөг буланд, өөрсдийн хүсэл зоригоор хүч хэрэглэх эрхтэй мэтээр зарласан НАТО-гийн шинэ стратегд Орос улс дүргүйцэж байна. Энэ тухай өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдлээ.
НАТО-гийн шинэ үзэл баримтлал нь «НҮБ-ын дүрэмтэй авцалдахгүй» байна гэж Оросын гадаад бодлогын байгууллагын тэргүүн тэмдэглэлээ. НҮБ-ын АЗ-ийн зөвшөөрөлгүйгээр дэлхийн ямарч өнцөг буланд дур мэдэн цохилт өгөх гэсэн эвслийн санаарахал, НАТО-г өргөжүүлэх гэсэн мөнхийн хүсэл нь дэлхийн ХН-ийн сэтгэлийг зовоож байна. Эвслийн стратегийн шинэ үзэл баримтлалыг боловсруулах ажил ноднин жилийн 4-р сард болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын ойн үеэр эхэлсэн юм. Энэ баримт бичиг эвслийн ойрын 10-н жилийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон юм. Үүнд эрчим хүч нийлүүлэхтэй холбоотой, кибер дайралт, далайн дээрэм зэрэг хэд хэдэн шинэ аюулыг тодорхойлсон юм. Энэ аюул болгоныг сөрөн зогсоход, НАТО-гийн удирдлагаас үүр хэний ч зөвшөөрөлгүйгээр цохилт өгч, хүч хэрэглэх эрхтэй мэт заасан юм. Энэ тухай АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал, улс төр судлаач Виктор Кременюк ийм саналтай байна: НҮБ-ийн АЗ-ийг, НАТО тойрон гарч хаана хүч хэрэглэх вэ? хаана хэрэглэхгүй вэ? гэдэг эрхийг өөртөө ногдуулахыг Орос улс хэзээч хүлээн зөвшөөрөхгүй. Ийм шийдвэр гаргах олон улсын эрхээр хангагдсан бүрэн эрхт, цорын ганц байгууллага бол НҮБ-ийн АЗ юм, өөр ямарч байгууллага байхгүй. Хэрвээ НАТО хүч хэрэглэх эрхээр өөрийгөө өргөмжлөх юм бол энэ нь асуудал үүсгэх мөнхийн эх үүсгэвэр болно. Орос улс өөрийгөө болон өөрийнхөө холбоотнуудыг, эвслийн зүгээс учрах цэргийн аюул заналаас хамгаалах арга хэмжээ авахаас үүр аргагүй болно. Энэ байдлаас болж ОХУ, НАТО 2 байнгын сөргөлдөөний байдалд орох болно. Москва, өөрийнх нь эсрэг үйлдсэн ямарч цэргийн цохилтод тохирсон хариу өгөх чадвахитай билээ. Үүнээс гадна, хэрвээ цэргийн цохилт өгөх юм бол цөмийн зэвсэг хэргэлэнэ гэдгээ Москва урьдчилан сануулсан юм. Ийм учраас НАТО-гийн шинэ номлол нь аливаа сөргөлдөөнийг намжаахад чиглэгдсэн гэж хэлж болохгүй. Харин ч өдөөн хатгасан шинжтэй гэж хэлж болно. Өөрийнхөө хүч чадлыг гайхуулах гэсэн энэ оролдлого сүйрэлд хүргэж мэднэ! Өөр нэг шинжээч, Олон улсын болон стратегийн судалгаа шинжилгээний тевийн ерөнхий захирал Владимир Белоус, АНУ улс гол хүч нь болсон НАТО-гийн цэргийн номлол нь, саяхан Орос улсын зарласан цэргийн номлолтой шууд зөрчилдөж байгаад анхаарал хандууллаа: Ерөнхийлегч Д.Медведев 2-р сарын 5-нд ОХУ-ын цэргийн номлолыг баталсан, Орос улс эхлэж зэвсэг хэрэглэхгүй гэж тов тодорхой заасан байгаа. Орос улсад заналхийлж байгаа өргөн хэмжээний цэргийн ажиллагаа явуулсан тохиолдолд хариу арга хэмжээ авч, цэргийн хүч хэргэлэнэ. Энэ хоёр стратегд ямар их эсрэг тэсрэг байр суурь байгааг та бүхэн харж байгаа биздээ! НАТО-гийн үзэл баримтлал гэдэг бол АНУ-ын удирдлагын л байр суурийг илэрхийлж байгаа шүү дээ! Тэд дэлхийн ямарч өнцөгт цохиолт өгч магадгүй гэж ярьж байгаа нь мэдээж хэрэг бүхнийг тугшээж байна. Энэ байдал одоо АНУ-тай харьцах харилцааг зөвхөн Орос улстай ч биш бусад улсуудтай муутгана. НАТО-гийн урьдах номлол нь 1999 онд Вашингтонд батлагдаж байсан. НАТО-гийн е.н.б. дарга Андерс Фог Расмуссен шинэ үзэл баримтлалыг « НАТО-гийн түүхэн дэх хамгийн нээлттэй» нь болох ёстой гэж үзэж байна. Тэд натогийн шинэ үзэл баримтлалыг зохиохдоо, дэлхийг нэг туйлтай болгох үзэл баримтлалыг ашиглалгүй, түүний хариуцлагын уламжлалт бүсэд багтдаггүй дэлхийн улсуудын санаа бодлыг тусгавал зохилтой!