Орос хэлтэй хүн амын талаар явуулж байсан Ригагийн сүүлийн 20 жилийн бодлого буруу байсан гэж Латвийн хууль зүйн сайд Марек Сеглиньш хүлээн зөвшөөрлөө. «Оросуудтай харьцах харьцаанд алдаа байсан гэдэг нь тодорхой байна. Тэд энд олуулаа, ихэнх нь энд төрсөн. Энэ улс тэдний эх орон нь, тэд эх орноо гэсэн сэтгэлтэй байх ёстой. Олонхи залуу оросууд Латвийг эх орноо гэж үзэхгүй байна. Тэгэхлээр бусад үндэстэний талаар явуулж байсан бодлогод ямар нэг зүйл буруу байсан» гэж тэр мэдэгдлээ.
Ригад аливааг бодиттойгоор харах, цаг үе ирж байх шиг байна гэж ТУХН-ийн улсуудын хүрээлэнгийн шинжээч Михаил Александров үзэж байна. Орос улстай харилцаагаа муутгаад, Барууныхны өмнө долигнож, тэдний цэрэг улс төр, эдийн засгийн бүтэцэд орвол бүх юм сайн сайхан болно гэж төлөвлөж байсан нь алдаа байсан гэж одоо үзэж байна гэж тэр хэллээ. Энэ бүх найдвар бүтэлгүй, Оросоос холдож барууныхны талыг баримтлах курс нуран уналаа.
Латвийн хүн амын 44% нь орос хэлтэй хүмүүс. Ийм байхад орос хэл энэ улсад гадаад хэл гэж тооцогддог. Латвийн 350 мянган хүн, гол төлөв оросоор ярьдаг хүмүүс «иргэн биш» гэсэн статустай байна. иргэн хүн, иргэн биш хүн хоёрын хооронд 80 гаруй ялгаа байдаг байна. Үүнээс хамгийн том ялгаа нь иргэн биш хүн сонгууль өгөх эрх байхгүй. Энэ бол тэдний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйл ажиллагаа юм. Энэ байдал орос хэлтэй хүн амыг үндсэндээ «2-р зэрэглэлийн» болгож байгаа юм. Энэ нь европын ойлголтоор нонсенс буюу дундад зууны үеийн амьдралын түвшин юм. Хөрш улстайгаа найрамдах хэрэгтэй, орос хэлтэй хүн амыг гадуурхана гэдэг бол шудрага бус, хууль бус бүдүүлэг ажиллагаа юм. Харин оросууд, зөвлөлтийн үеээс өмнө Латвийн хөгжилд асар их хувь нэмрээ оруулсан, тиймээс тэд латвийн төрлөх иргэд нь юм. Тэднийг түлхэх ямар шаардлага байсан юм бэ? Оросын эсрэг өөрсдийн үзлийг Барууныханд харуулж, тэднээс тусламж горилохын төлөө юу?
Сайдын мэдэгдэл нь болох гэж байгаа сонгуультай холбоотой гэж «Нэгдсэн Латви улсад хүний эрхийн төлөө» нэгдлээс Ригагийн думд суугаа депутат Николай Кабанов үзэж байна. «Орос хэлтэй хүн амыг сонгуулийн өмнө хошгоруулж» эхлэж байгаагийн нэг илрэл гэж тэр дүгнэж байна. Нийгмийг бодитойгоор нягтруулахад чиглэгдсэн хууль батлахад Марек Сеглиньш сайдын хувьд нөлөөлөх сайхан боломж байсан, жишээлбэл орос хэлийг улсын байгууллагуудад ашиглахад хөнгөлөлт үзүүлэх, тэр түүнийг ашиглаагүй юм. Саяхан латвийн хэт үзэлтнүүдийн интернет сайт дээр «үл эвлэрэх иргэдийн» цэсийг гаргасан талаар Латвийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Энэ цэст оросын тэмдэгтэй машинуудын дугаарыг, эздийнх нь нэр хаягтай нь гаргасан юм. Энэ бузар булай ажиллагааны мөр гадаад руу гарсан бөгөөд америкийн Айво мужийн 66 настай латви гаралтай америкийн иргэн байжээ!!!